Би яг одоо өөрийнхөө биетэй цуг нэг л тийм хүйтэн хөндий орчинд биеэ барин сууж байна.Учир нь бяцхан Жимин гадуур зугаалмаар байна гэсэн болохоор Жонгүг бид хоёр бие хамгаалагч аятай дагаж явсан нь энэ юм.Харин алсыг харагч дотор хоёулахнаа таагүй орчинд сууж байгаа нь жижигхэн залуу ундаа авах гэж яваад хоцорчихсон хэрэг.
Тэхёны биед одоо ч хэвээр байх Жонгүг "Юу тэгхээр захирлаа?"
"Яасан?"
"Та одоо болтол Жиминд солигдоогүй гэдгээ хэлээгүй байгаа юм шиг байна тийм үү?" гэхэд нь би юу гэж хариулахаа мэдсэнгүй.Үнэхээр би хэлээгүй нь үнэн бас надад хэлэх ч бодол төрөхгүй байна.Учир нь надад тэрэнтэй байх таалагдаж байгаа.Гэсэн ч тэр хүний хүн.
"Эртээдийн явдлын дараа сэтгэл санаа нь гайгүй болохоор хэлнэ гэж бодсон юм"
Жонгүг толгой дохисноо "Тэгвэл өнөөдөр тохиромжтой өдөр нь юм байна.Таньд ч гэсэн Жиминтэй байх эвгүй байгаа байлгүй" гэв.Би хоёр хосын голоор орох хэрэггүй санагдсан учир толгой сэгсрэн өөр юм бодохыг хичээлээ.
"Хоёулаа яаж буцаж хэвэндээ орох талаар бодож байгаа юм байнуу?"
"Мэдэхгүйм даа захирлаа хоёулаа оролдож үзсэн ч болоогүй.Магадгүй Жиминий таамаг буруу байсан байж болох юм"
"Тэгвэл та хоёр яагаад солигдсон юм.Тэр өдөр дотно харилцаанд ороод л солигдчихсон биздээ?"
Жонгүг хэсэг юм бодож байснаа "Жимин бид хоёрын хувьд хэн хэн нь дэндүү их хүссэн тийм харилцаа байсан болохоор надад таньтай хийсэн шиг эвгүй байгаагүй.Харин хоёулаа бол.... та яасан ч намайг хараад дур чинь хүрэхгүй би таныг эрэгтэй хүн сонирхдоггүй гэдгийг мэддэг болохоор дороо оруулах гэж тийм ч их хүсэхгүй.Энэ л миний бодлоор бид солигдохгүй байгаа шалтгаан байх"
-_-
Жиминд солигдоогүй гэдгээ хэлсэн тэр өдрөөс хойш 4 хоног өнгөрлөө.Тэрний хариу үйлдэл бодсон шиг минь байгаагүй.Тэр зүгээр л "Аан тиймүү" гээд инээсэн.Хачирхалтай л юм.
Уйдаж байна ганцаардаж байна айж байна.Хэдий үнэтэй зочид буудал үлгэрийн юм шиг тансаг өрөөнүүд байлаа гээд хүйтэн хөнжлийг минь дулаацуулж унтарсан цог жавхааг минь асааж үл чадна.Гэтэл тэр хоёр одоо халуун хөнжилдөө бие биенийгээ гэсэн асар их хайрандаа хучигдан ямар их жаргалтай байгаа бол гэхээс би өөрийгөө дэндүү азгүй нэгнээр мэдэрлээ.
Хараал ид Ким Тэхён.Шугам шиг шулуун залуу гэж саяхан л өөртөө бардаад байгаагүй билүү? Эмэгтэй хүнээс өөр хүн доодохыг минь баярлуулж чадахгүй гэж тэр хоёрыг жигшиж байсан өдрүүд чинь хэзээ билээ? Тэгхэд одоо хэн нэгнээр дутаад байгаа юм шиг санагдах юм.
-_-
"Захирлаа энэ орой болсон хойно юу хийж яваа юм? " гэх Жиминий гайхсан царай намайг хормын дотор л инээмсэглүүлэх нь тэр.Хэдэн цагийн өмнө л энэ дэлхийн хамгийн азгүй хүн аятай өөрийгөө мэдэрч сэтгэл гутралд орчихсон байсан би гэдэг хүн тэрний ганцхан инээмсэглэлийг хараад л инээж байна.Ирээдүйг таахын аргагүй гэдэг үнэхээр үнэн үг юмдаа.
Би аль болох төв царай гаргахыг хичээн "Зүгээр тэнд ганцаараа байхаар уйдаад байсан юм.Одоо ажлаа ч хийж чадахгүй болсон юм чинь та хоёртой хэсэг хамт байдаг юмуу?" гэтэл дээд давхараас Жонгүг бууж ирлээ.
"Захирлаа? Та чинь энэ орой..." гэхэд нь Жимин "Уйдаад байсан гэнээ.Бид хоёртой хамт байж болох уу? гэсэн" гээд намайг буйдан дээр суухыг урин хүйтэн юм аягалахаар гал тогоо руу явав.Жонгүг миний хажууд суугаад "Бид хоёртой хамт байж чадах юмуу? Миний биеийг ашиглаад гадуур зугаацаж болношдээ захирлаа?"
"Хөөе би ямар зугаацаж чадахгүй болохоор ирсэн юмуу? Тэглээ ч миний энэ төгс бие чамаас л илүү шүү "
"Хаха тэрийг мэдэлгүй яахавдээ захирлаа.Бараг ирсэн цагаасаа чинь хойш дурлаж өдий хүрсэн байхад..." гэснээ гэнэт юу ярьсанаа ойлгосон бололтой амаа дарав.Би ч Жонгүгийн хэлснийг сонсоод анх удаа л түүнээс болж догдлох мэдрэмжийг авч үзэх нь тэр.
Бидний энэ эвгүй байдлыг Жиминий "За тэгээд юу яриад инээлдээд байгаа юм?" гэх дуу эвдэж бид хоёул хий ханиалган тааз ширтлээ.Тэгээд Жиминтэй хэсэг ярилцан Жонгүг ч дуу шуу ороод ирэхэд л өөрийнхөө ирсэн гол шалтгааныг санан тэр хоёрыг анхаарлаа наашаа хандуулахыг хүсэв.
"Тэгхээр миний хэлэх гэсэн зүйл бол.Энэ та хоёрт их сонин бүр галзуу сонсогдож магадгүй ч би үнэхээр их хүссэн учраас хэлж байгаа юм шүү"
Жонгүг шанаагаа тулан "Бид таныг юу ч гэж байсан хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ захирлаа " гэхэд Жимин инээмсэглэн "Зүгээр хэлээ захирлаа "
Би уртаас урт гүнзгий амьсгаа авч байгаад "Гурвуулаа хамт үерхье!"
![](https://img.wattpad.com/cover/193917652-288-k101236.jpg)
YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Action"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."