16 жилийн өмнө:
Жонгүг бүх зүйлийн 2 дахь байсаар ирсэн.Хайр халамж эд хөрөнгө хичээл ном гээд тэр үргэлж хэн нэг эрх дархатай нэгний дор ордог байлаа.Хэн нэгний сүүдэр дор."Ааваа би өнөөдөр математикийн шалгалт дээрээ хамгийн өндөр оноо авсан бас даалгавраа бүгдийг нь хийсэн" гэх 10 настай бага сургуулийн 4-р ангийн сурагч болох Жонгүг яг л чихэр горьдох мэт аавыгаа ширтэв.Гэвч үнэн хэрэгтээ тэр ердөө л "Сайн байна миний хүү" энэ энгийн дөрөвхөн үгийг л сонсохыг юу юунаас илүү хүсэх аж.
Аав нь нөгөө л хоосон харцаараа ширтэн "Тийм байлаа гээд чи ах шигээ сургуульдаа 1-т ордог болох хүртлээ хичээх хэрэгтэй" гэв.Ингэнэ гэж төсөөлж байсан ч бас найдаж байсан.Илүү дээр үгсийг.
Удалгүй хаалгаар түүнээс 4 насаар ах болох Хусог нүүр дүүрэн инээсээр орж ирэхэд Жонгүгийг ирэхэд хамраа ч цухуйлгаагүй ээж нь инээд алдсаар ирж ахыг нь үнслээ.Аавынх нь ч ширүүн хоосон харц зөөлрөн хүүгээ тэврэхээр гараа алдлав.
"Ааваа ээжээ би өнөөдөр дахиад 1т орсон.Энэ сургуульд намайг гүйцэх хүн гэж байхгүй бололтой" өөрөөрөө их л бахдан ярих ахыгаа хараад Жонгүг өөрөө ч мэдэлгүй хар атаархалыг сэтгэлдээ хуримтлуулаад эхэлчихсэн байлаа.
-_-
Ээж аавынхаа өргөмөл хүү болж ирснээс хойш 11 жил өнгөрсөн байв.Өчигдөрхөн 16 хүрсэн Жонгүг шинэ сургуульдаа шинэ дүрэмт хувцасаа өмсөж явна гэхээс байж ядна.Учир нь тэдний гэр бүл саяхан Сөүлд нүүж ирсэн юм.
"Ээжээ миний дүрэмт хувцас хаана байгаа юм?" гэхэд цаанаа л ад үзсэн харцаар харах ахимаг насны эмэгтэй "Шүүгээнд чинь байхгүй өөр хаана байх юм? Эхлээд юмаа ухаж үзэж байгаач!"
"Гэхдээ ээжээ тэнд миний хуучин дүрэмт хувцас байсан""Хуучин бишээ ахын чинь өмсөж байсан дүрэмт хувцас.Ахад чинь машин авч өгөх гээд шинийг авч чадсангүй.Чи ямар баяр ёслолд явах гэж байгаа биш ахынхаа хуучин хувцасыг өмслөө гээд буруудах юм байхгүй!!" гэж хэлчихээд ганцхан хүүдээ зориулж бэлдсэн өдрийн цайгаа аван гарлаа.
Уг нь энэ жил ахлах сургуулийн 1-р ангид орж байгаа юмсан.Гэтэл тэр нөгөө л 2 дахь гэсэн нэрээ хуучин хувцастайгаа цуг шинэ сургуульдаа авч очих нь.Аав ээжийгээ хэнээс ч дутхааргүй баян амьдралтай гэдгийг мэддэг ч ганц дүрэмт хувцас авах мөнгө байгаагүйд нь гайхна.Ээж аавдаа ганцхан удаа магтуулахын тулд нэг ч удаа 2-р байранд орж үзээгүй ч тэдний хувьд Жонгүг үргэлж 2т байсаар байна.Үргэлж.Дахиад л атаархал.Одоо бүр хар гэдгийг нь мэддэг ч атаархал төрдөг болчихож.
YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Action"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."