8 жилийн өмнө:
Тэр жилийн өвлийн хүйтэн 2 сараас эхлээд Тэхёны амьдрал дэндүү гэмээр өөрчлөгдөж эхэлсэн юм.Аав нь ямар ч шалтгаангүйгээр ээжид нь гар хүрдэг болсон тэр үе эхнэр хүүхдээ ад үзэж тээршаах болсон тэр үе аавыгаа өөрсдөөс нь илүү хайрлах гэр бүлтэй болсон гэдгийг мэдсэн тэр үе.Энэ үеэс л Тэхён өөрчлөгдөж эхэлсэн.
"Ээжээ?" гэх өсвөр насны хүүгийн айдас шингэсэн хойлоогоор нэгэн ядруухан эмэгтэй түргэхэн ханцуйгаараа нулимсаа арчин хүүгээсээ нүүр буруулав.Хүү ээжийнхээ сул гарнаас
атгаад "Та уйлаад байгаа юмуу? Ээжээ та өвдсөн юмуу?" гэхэд эмэгтэй зүгээр юм шиг царайлахыг хичээн "Ээж нь зүгээрээ.Харлдаа ээж нь ямар хүчтэй билээ? Юу гэж өвдөж байх юм?" гэж хүүгээ аргадсан ч хүчтэй цохилтонд хөхөрч хавдсан нүүрээ яаж ч нуух гээд чадсангүй.Сарын өмнөхөн 15 нас хүрсэн Тэхёны хувьд юмны наад цаадахыг ойлгох ухаантайгаа болсон байв.Ээжийнхээ хөхөрч улайсан биеийн хэсгийг хангалттай сайн харж байсан ч илүү юм асуун ээжийнхээ мууг үзэхийг хүссэнгүй.Харин ийм болгосон аавдаа уур хүрч басхүү өмнө нь хэзээ ч ингэж ээжид нь гар хүрч байгаагүй аавыгаа гайхна.
-_-
"Ааваа битгийлдээ!! Битгий ээжийг зодлдоо ээжийн бие муу байгаашдээ!!!" халамцуухан орж ирсэн ааваасаа ээжийгээ хамгаалж байгаа 16 настай Тэхён.Ээжийгээ хамгаалхын тулд давхар тэр хүнд цохилтуудыг өөр дээрээ мэдэрдэг болоод нэг жилийг ардаа үджээ.
Аав нь яг л гудамжны хог шаар харж байгаа аятай зэвүүн жигшсэн харцаар тэр хоёрыг харан "Миний амьдралд орж ирсэн хамгийн том гайнууд.Ингэж гай болж байхаар хоёулаа далд ороод үхэж хатаасай билээ!!" гээд шүлсээ хаян цааш явав.Зүгээр л өөр залуухан сайхан амрагтайгаа хүссэнээрээ хамт байж чаддаггүйдээ уурсан ханилсан хань үнэрлэсэн үр хоёроо буруутгах мунхаг эцэг.Энэ үг Тэхёны чихэнд биш атаа хорсол тээсэн сэтгэлд нь зоогдон үлдсэн юм.
-_-
Хонгилын гэж болохоор гэрийн хамгийн халаалт муутай хөгз чийг үнэртсэн мухар өрөөнд хөөрхий эмэгтэй өвчнөө тэсэлгүй ёолно.Гэсэн ч хүүгийнхээ санааг зовоохгүйн тулд шүд зуун тэсэж аль болох зүгээр харагдахыг хичээн жүжиглэнэ.Гэхдээ энэ байдлаараа хүүтэйгээ удаан хамт чадахгүй юм байна гэдгээ зөнгөөрөө мэдэрсэн эмэгтэй 17 настай хүүгээ дуудан хажуудаа суулгалаа.

YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Боевик"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."