11

767 96 0
                                    

    Жимин тэр хоёрыг орхиж гараад ойрхон харагдсан club-т орон хоёр шил градус өндөртэй виски хоослон дотроо онгойлголоо.Магадгүй найз залуугаа өөр нэгэнтэй цуг жарга гээд үлдээчихсэн болохоор багахан сэтгэлээр унасан байх.Гэсэн ч тэр аль алиныг нь хурдан хэвэндээ орохыг чин сэтгэлээсээ хүсэх учир хар буруу санан хардсандаа өөрийгөө буруутган толгойгоо сэгсрэв.Түүний энэ л гэнэн цагаахан сэтгэл өнгөрсөн хар бараан дурсамжуудаас нь яаж үлдсэн юм бол гэмээр.

  Маргааш өглөө тэр хоёрыг ирэхэд өрөөндөө хүлээж байх ёстой болохоор арга буюу тэндээс гаран цагаа харвал шөнийн 04:00 цагийг заах ажээ.Тийм айхтар согтож сүр болоогүй ч машин барьж болохгүй такси олдоно гэдэг худлаа байсан учир ойрхон юм чинь гэж бодон байрлаж байгаа буудлын зүг алхалаа.

  Бодолдоо дарагдан явж байсан түүнийг "Жиминаа?" гэх нэг л танил баргил хоолой дуудахад тэр зогсон эргэж харсан даруйдаа Жиминий уусан бүх архи гарчих шиг болох нь тэр.Тэр хүнийг харсныхаа дараа цээжинд нь асар их айдас гомдол хуримтлагдан эргэж харалгүй орохгүй яавдаа гэж өөрийгөө хараахад хүргэв.

  Энэ тэр байна ямар ч толбогүй цасан цагаан цаас шиг амьдралыг нь утаатай хар нүүрс шиг болгосон тэр хүн.

  Чанёл Жиминий хүзүүгээр зүүгдэн "Ахыгаа хараад баярлахгүй байгаа юмуу? Намайг их санасан биздээ?" гэхэд нь орилж хашгираад зугтаамаар байсан ч аль хэдийн зугтахаас нь сэргийлээд гарнаас нь чанга атгасан хойд ааваасаа холдох боломж байсангүй.Өмнө нь байсан бол тэр ингэж сайхан аашлахад нь баярлах  байсан ч одоо бол харахаас ч дургүй нь хүрнэ.Тэглээ ч тэр одоо хайрлуулж харамлуулах хүнтэй болсон.

  "Ахыгаа аяга халуун юмаар дайлаач дүүтэйгээ уулзаагүй удсан болохоор ярих юм их байна " гэх нь яг л "Хурдан дагуулаад ор дараа нь чи харамсаж мэднэ " гэж байх шиг санагдлаа.Үнэхээр л тийм утгатай үг гэдгийг нь Жимин хэн хүнээс илүү хамт байсан хүний хувьд мэднэ.Тиймээс ямар ч аргагүй гэдгээ ойлгон байрлаж байгаа өрөөндөө дагуулан оров.

  Өрөөнд ороод л Чанёлын нүүр дүүрэн инээмсэглэл арилж царай нь хувиран харц нь ширүүслээ.Яг л анхных шигээ гэрт орж ирээд л тэр араатан болчихдог байсан хэвээрээ байна хэмээн Жимин бодно.

  Тэр буйдан дээр хөлөө ачин "Яасан бэ Жимин? Аавдаа ирээд үнсүүлэхгүй юмуу?" хажуу дахь хоосон зайгаа товшин дуудахад Жимин хар мянган айдастай очин суулаа.Чанёл уруулан дээр нь зөөлөн үнсээд "Аав нь лав бяцхан жаалыг их саналаа ялангуяа энийг" гээд хоёр гараараа өгзөгнөөс нь базан доороо оруулаад цамцных нь товчийг нэг нэгээр нь тайлан ил гарсан хэсэг бүр дээр нь үнсэн шимж эхлэв.

   Жимин үнэхээр энийг хүсэхгүй байсан учраас асар их зоригийг өөрөөсөө гарган "Ахаа би хүсэхгүй байна гуйя битгий " гэхэд Чанёл гүнзгий амьсгаа аван "Намайг уурлуулмаар байгаа юмуу?"

  "Ахаа би хүсэхгүй байна би үнэхээр их ядарч байгаа болохоор ганцхан удаа миний хүслээр болчих тэгэх үү?" хэмээн яг л нохойн гөлөг аятай гонгинон аргадан хэлсэн ч Чанёл хүний үгээр хүслээ дараад байдаг нэгэн биш билээ.Жиминийг хүчтэй алгадаад "Яасан олон юм ярьдаг болчихсон юм дуугүй л хий гэснийг хий ойлгосон уу!" гээд цамцных нь үлдсэн товчийг уран өмд рүү нь дайрлаа.

  Өмнө нь байсан бол энэ хүнд хэдэн ч удаа өөрийгөө нээж өгөх байсан тэр нэгнийг Жимин тогтон  харахдаа хамт амьдарч ирсэн хэдэн жилүүдээ тэрхэн зуур дурсан нулимс унагана.Гэсэн ч одоо энэ хүнийг өөр дээрээ мэдэрч болохгүй гэдгээ маш сайн мэдэж байгаа тул ийш тийш харан цохьчихмоор зүйл хайлаа.Азаар ширээн дээр байх ваартай цэцэг харагдан гараа арай гэж сунган аваад толгой руу нь хагартал нь цохив.

  Чанёлыг толгойгоо барин дээрээс нь унах үед Жимин хар хурдаараа угаалгын өрөөнд орон хаалгаа түгжлээ.Тийм ч удалгүй том залуугийн чангаар ёолох нэмээд угаалгын өрөөний зүг хүнд хүнд гишгэлэн алхах чимээ дуулдаж бяцхан зүрхийг нь зогсоочих шахна.Одоо Жиминд тэр хоёрыг ирнэ гэхээс өөр найдлага үлдсэнгүй.Буланд шигдэн өвдгөө тэврэн суугаад бурхандаа залбиран чимээгүйхэн мэгшив.Хэн нэгэн түүнд туслах гэж ирэхгүй л бол угаалгын өрөөний модон хаалга тэр том залуугийн гарт тийм ч удаан тэсэхээргүй байлаа.

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now