25

1.1K 94 9
                                    

    Багагүй хүн цугларсан танхимд байх хүмүүс бүгд гартаа нэг нэг ном барьсан байх бөгөөд ээлжээ хүлээн сууна.Урдхан талд нь байрлах ширээний ард суун инээмсэглэх нэгэн урд нь ирэх хүн болгоны номны эхний нүүрэн дээр гарын үсэг зуран суух аж.

  Ирсэн хүмүүсээ уйдахгүйн тулд нээлттэй асуулт тавих цаг гарган асуулт асуусан хүн болгонд эелдгээр хариулна.

  "Пак Жимин зохиолчоо? Таны хувьд хайр гэж юу вэ?"

  "Мм..Хайр гэдэг хүмүүсийн хувьд олон төрлийн хариулттай этгээд зүйл.Зарим нь хэт их жаргал гэдэг.Зарим нь өвчнийг нь намдаах аргагүй асар их өвдөлт гэдэг.Чи хэрвээ хайр гэдэг зүйлийг олж авсан л бол тэр өдрөөс эхлэн чиний бие чамд захирагдахаа болино.Чамайг инээлгэж, уйлуулж, уурлуулж ер нь чиний үг үйлдэл бүх сэтгэл хөдлөлийг хайр захирдаг болно.Хайрыг тодорхойлох хариулт байдаггүй гэж би боддог.Чи хайраас юу мэдэрч байна тэр л чиний хувьд хайр гэж юу болохыг тайлбарлах тайлбар юм болов уу.."

  "Тэгвэл та хариултыг нь өгөх хүнээ олсон уу?"

  Асуултанд нь багахан инээмсэглэн харааны шилнийхээ буланг нэг дээш нь өргөөд тэр зохиолч хариулав.

  "Тиймээ олсон.Надад бүр хоёр байгаа шүү"

   Түүний хариултанд асуулт асуусан эмэгтэй гайхширч тэрүүхэн тэндээ буруу сонсчихов уу гэсэншүү юм бодлоо.

  " Хоёр эмэгтэй гэсэн үг үү?"

  "Үгүй хоёр эрэгтэй гэсэн үг!"

  Ардхан талд хаалганы зүгт гарсан хариултанд бүгд арагш харан уулга алдан хоорондоо шивнэлдэж эхлэхэд тэр хоёр тоосон шинжгүй зохиолчийн хажууд очин зогсов.

  "Та бүхэнд хэлэхэд миний <Чи бол би,би бол чи> зохиол бол бид гурвын хайрын түүх гэдгийг хэлэхэд таатай байна"

  Гарын үсэг зурах үйл ажиллагаа дуусан цугласан олныг явуулсны сая л нэг юм Жимин бүтэн амьсгаа авлаа.

  " Та хоёр юу хийж яваа юм бэ?"

  "Тэхён бид хоёр ёстой янзтай харагдсан уу?"

  "Та хоёр ямар юмаараа янзтай байдаг юм!"

  "Хөөе чи тэр хүмүүсийг хараагүй юмуу? Жонгүг бид хоёрыг яаж гөлөрч байсныг нь"

  "Юун сүртэй хоёул хоёулаа урт хар хүрэм өмсчихсөн юм"

  "Өчигдөр бид хоёр Goblin гэдэг кино үзсэн юм.Тэгсэн Тэхён тэрэн дээр гардаг хоёр ахыг дуурайна гэсээр байгаад..."

   Жимин нүдний шилээ аван нүдний ухархайгаа тойруулан иллэг хийж эхлээд тэр хоёр луу муухай харлаа.

  "Та хоёр ямар гэртэй ажилгүй суудаг гэрийн авгай нар юу! Юун драма бэ ёстой нэг!"

  Тэр хоёр хариуд нь дунд хуруу гаргаад гараа цохилцон инээлээ.Жимин ч тэр хоёрыг хараад өөрийн эрхгүй инээд алдан толгой сэгсрэв.Гэрлээд бүхэл бүтэн дөрвөн жил болчихсон хүмүүс гэхэд нөгөө л тоглоом шоглоомоо хийх тэд хэзээ ч том болохгүй биз.

 

(Хүндэтгэсэн damm44)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(Хүндэтгэсэн damm44)

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now