"Жонгүг унтаагүй юмуу? Нүд чинь бүр байдгаараа хөхөрчихөж" өглөө сэрэн аяга ус уухаар доош буухдаа зомби шиг царайтай тэрнийг харсан минь энэ байлаа.
Тэр гүнзгий амьсгаа аваад "Захирлаа аа кхм бишээ Тэхён-аа? Чи надад туславал яаж байна?"
"Чамаар ингэж дуудуулах эвгүй юмаа гэхдээ яахав.Тэгээд юу юм?"
"Хоёр хүнийг зэрэг хайрлахад минь!"
"Утгагүй сонсогдож байгаа ч болж байна.Би Жиминтэй их хурдан дотносох байх.Харин хоёулаа хэдий багагүй хугацаанд хамт байсан ч захирал туслахаас цаашгүй тэгхээр их л хичээх хэрэгтэй"
"Тийм байлаа ч бие биенээсээ юу ч мэдэрдэггүй бол бүтэхгүйшдээ!"
Би нүдээ эргэлдүүлэн "Тэгвэл надад мэдрүүлээчдээ залуу минь!"
-_-
Энэ утгагүй эсвэл утгатай харьцаа эхлээд 14 хоног болсон ч Жимин бид хоёр сайжирнуу гэхээс Жонгүгтэй тийм ч амар учраа олсонгүй.Тэр одоо болтол түрүүлж алхам хийхгүй байгаа.Бараг бид хоёроос зайгаа бариад байгаа гэвэл тохирох байх.
"Жиминаа чи тэгээд үнэхээр ганцаараа явж чадах юмуу?" тэр яаралтай хэргээр Бусан явахаар болсон юм.Эсвэл албаар ч байж магад.
Жимин инээмсэглэн "Зүгээрээ Тэхён би ихдээд 7 хоног л болох байх.Тэр хооронд хоолоо сайн идээд санавал залгаж байгаарай за юу?"
Жонгүг бас л тэр дор хошуу нь унжчихсан "Чамайг байхгүйд би тэгээд яах юм?""Ахх та хоёр чинь надаас хоёулаа ах биздээ? Харахад ийм биш мөртлөө хэзээдээ ийм нялх болчихсон юм бэ?"
"Одоо бараг харанхуй болох нь эртхэн явдаа" гэхэд тэр бид хоёрын уруул дээр ээлжилж үнсээд машиндаа суулаа.Тэгээд гараа далласаар алга болсон юм.
Догдлол....
Үнсэлт....
Хайрлах хүнтэй болсон тэр мэдрэмж....
Бодолдоо мансууран хаалга чанга савагдан хаагдах үед л ухаан орлоо.Жонгүг аль хэдийн өрөөндөө орчихсон байх аж.Гэхдээ их л ууртай.
Зүгээр орхиж болохгүй санагдан араас нь очин хаалгыг нь тогшиход тэр хариулсангүй.Хаалгыг нь аяархан онгойлгоод харвал тэр цонхны дэргэд цааш харан сууж байлаа.
"Зүгээр үү? Жонгүг?"
"..."
"Надтай байх эвгүй байгаа бол би Жиминийг иртэл өөр газар байж болноо.Тийм болохоор битгий уурла"
"..."
"Тэгвэл би явлаа шүү"
Тэрнийг орхин хаалга руу зүглэв. Гэнэт л тэр уйлж эхэлсэн.Миний сонсох хамаагүй бололтой эсвэл албаар сонсгохыг хүссэн бололтой тэр нулимсаа чөлөөтэй урсгаж байв.
Би хажууд нь өвдөглөн суугаад "Яасан бэ Жонгүг? Яагаад уйлаад байгаа юм? Арай ...Жиминийг явсан гээд уйлаад байгаа юмуу?"
Анх удаа л өөрийнхөө хүйтэн хөндий царайг уйлахыг өөрөө харсан тэр мөч.Хэвийн байдгаасаа илүү надад аймшигтай санагдаж байна.Тэрнээс айсандаа биш зүгээр л уйлах шалтгаан нь би байвал яана гэхээс.Намайг амьдралд нь орж ирснээс болоод хэдэн хоног өрөөндөө шигдсэн байвал яана гэхээс.
Тэврэлт
Энэ яг ямар шидтэй гэдгийг мэдэхгүй ч тэрнийг тэврэн нурууг нь зөөлөн илбэх үед гайхмаар нь тэр тайвширч байсан юм.Миний энгэрт улам шигдэн үе үе урт амьсгалах нь ярьж эхлэх гэж байнуу гэлтэй.
Гадаа харанхуй бүрхэж юмс харагдахаа болих үед Жонгүг намайг хажуудах сандалдаа суухыг урьлаа.Би чимээгүй л түүний ярьхыг хүлээж байсан юм.
"Би айсан"

YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Acción"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."