23

741 76 7
                                    

"ЖИМИНААА!!!! "

  Хэлсэн хоногоосоо 4 хоногоор хэтэрч ирсэн хайртыгаа бид хоёр тосон тэврэнэ.Бид гурвын харцанд дүрэлзэх гал халуун хайр төөнөх аж.

"Та хоёр чинь санасныг бодвол хурдан дотносожээ"

"Жиминаа энэ Жонгүг чамайг явсны дараа бүр дуугаа хураагаад үнэхээр муухай байсан"

  "Хөөе тэгээд би тайлбар хийсэн л биздээ"

  "Чи бараг намайг хөөх шахсан биздээ!"

  "Битгий худлаа яриад бай!!"

  Бид хоёрын биеэ өмөөрөн маргалдахыг жаргалтай инээн ажиглах Жимин.Биднээс хамгийн дүрсгүй нь атлаа яг л томоожоогүй хүүхдүүдээ харах ухаан суусан эцэг шиг.

-_-

  "Тэхёнаа Жонгүгийг харсан уу? Онгоцноос бууснаас хойш харагдахаа больчих юм"

  "Мэдэхгүэ анзаарсангүй..."

   Ажлын шаардлагаар Австрали улсыг зорьсон бид гурав.Гэхдээ одоо хоёулаа л байна.Энэ Жонгүг гэж золиг хааччихваа.

  "Хаана очихоо мэдэх юм чинь араас хүрээд ирэх биз хоёулаа түрүүлээд явж байя "

  Жиминийг дагуулан онгоцны буудлын гадна намайг хүлээн зогсох машинд суухад тэнд байсан том биетэй гурван залууг би таньсангүй.Өмнө нь харж байгаагүй хүмүүс байх чинь.

  "Та нар шинээр орсон юмуу?"

  "...."

  "Новшнуудаа!! Би юм асуугаад байгаа юм бишүү!"

  Гэнэт л тэр гурав сүр сар хийн Жиминий болон миний биеийг хөдөлгөх боломжгүй бариад суучих нь тэр.
 
  "Та нар чинь ямар хараал идмэр нь вэ!!!"

  "Чимээгүй дагаад явсан нь таньд өлзийтэй!"

  "Энэ муу нохойн гөлөг чинь! Хэнээр оролдож байгаагаа мэдэж байнуу! Би та нарыг үе удмаар чинь хүйс тэмтэрнэ гэж мэдээрэй!!"

  "Эсвэл Жонгүгийг хэзээ ч дахиж харахгүй байх шүү!!"

  Жонгүг гэдэг нэрийг сонсох төдийд л саяхан байсан тэр их зориг хаашаа ч юм хийсэн одоод оронд нь асар их айдас хуримтлагдах нь тэр.Би аль хэдийн үргэлж өөртөө сануулдаг байсан тэр сул талтай болчихсон шүү дээ! Бүхэл бүтэн хоёр том сул тал.Ухаантай бай Ким Тэхён !

-_-

   Цонхоор харагдах орчин нь ердөө л ой мод хязгаар нь үл харагдах уудам далай.Биднийг барьцаалсан тэр амьтад миний барагцаагаар цаг гаруй ийм л газраар явж байна.

  Жонгүг зүгээр л байгаадаа....

  "Та нар ядаж тэрний гарыг тавьчих.Их эмзэг болохоор та нарын бохир гаранд бэртэж мэднэ!"

  Жиминий хоёр талд сууж байсан том биетэй залуус хэсэг харж байснаа гараа суллалаа. Тэрний нүднээс л ямар их айж байгааг нь мэдэж болохоор.Хараал ид!

  Тэд зорьсон газартаа ирсэн бололтой машинаа зогсоон биднийг буухыг тушаалаа.Би Жиминий гарнаас хөтлөн аль болох айдсыг нь багасгахыг хичээнэ.

"Та нарыг тэгээд хэн гэгч новш нь явуулсан юм!"

  "Та өөрөө хараад мэдэх биз!"

  "Хэн ч байсан би тэр гөлгийг....!!"

   Жимин бид хоёр тэр нэгнийг хараад зогтуслаа.

  "Жонгүг..?"

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now