"ХАРААЛ ИДСЭН ГЕЙ НОВШНУУД!" би гартаа тааралдсан юм болгоноо аван миний биенд орчихсон байгаа тэр новш руу шидлэв.Жимин надаас бултан холдохдоо "Захирлаа та ингэж уурлаад одоо юу ч өөрчлөгдөхгүйшдээ тайван байлдаа"
"Амаа тат муу үхэж байхдаа таарсан амьтан!!Би та хоёр шиг гажиг амьтадын золиос болчихоод байхад намайг тайван бай гэж байгаа юм уу?"
"Юуны түрүүнд захирлаа хоёулаа нэгэнт солигдчихсон юм чинь хэн хэнийхээ амьдралыг баллахгүйн тулд тохиролцох хэрэгтэй" гэхэд нь би байрандаа зогсон гүнзгий амьсгаа аваад "Ямар утгагүй зүйлээ яриад байгаа юм?"
Жимин бага багаар над руу ойртон хажууд суухад би ч даган суулаа.
"Хоёулаа хэзээ буцаж өөрсдийнхөө биед орохыг мэдэхгүй.Тийм болохоор өчигдөр шөнө юу болсныг санах хэрэгтэй.Бас буцаад байрандаа ортлоо та Пак Жиминий амьдралаар харин би Ким Тэхён захиралын амьдралаар амьдрана"
"Тэгээд чи намайг буцаж өөрийнхөө биед ортлоо хүйсний гажуудал болж амьдар гэх гээд байгаа юм уу? Хэрвээ би буцаад биендээ орохгүй бол яах юм?"
"Бид аргыг нь олох болноо.Ямар нэг шалтгаантай болоод л бидний сүнс солигдсон.Та өчигдөр орой юу болсныг санаж байна уу?" гэхэд нь би толгой сэгсрэн "Чи орж ирээд бид уусан бараг 3 шилийг хоосолсны дараах ой санамж минь орж ирэхгүй байна"
Жимин ч дуугүй толгой дохин ямар нэг юм бодож байснаа "Тэгвэл хоёулаа юм санатлаа бие биенийхээ амьдралыг баллахгүй байцгаая тэгэх үү захирлаа?"
"Би яаж та нар шиг байх юм? Эрэгтэй хүн үнсэж тэвэрч хамт унтах юмуу? Бодохоос бие арзайж байна.Тэглээ ч чи миний ажлыг үргэлжлүүлж чадахгүй гэдгээ мэдэж байгаа биздээ? Чам шиг аймхай амьтан над шиг байж чадна гэж үү?"
"Тийм ч гэсэн тань шиг байх гэж хичээхээс өөр аргагүй.Харин таниас л гуйж байна.Жонгүгийг гомдоох ямар нэгэн зүйл битгий хийгээрэй.Таньд хэдий гажиг санагдаж байгаа ч би тэрэнд үнэхээр хайртай юм шүү" гэхэд нь би ярвайлаа.
Би Жиминийх болсон өөрийнхөө эзэмшлээс гаран Жонгүг тэр хоёрын гэр лүү явахаар болов.Тэгхээр би өөрийнхөө итгэлт туслахтай хайрлалцах хэрэгтэй болох нь.Хараал ид гэж би өмнөх насандаа ямар нүглээ үйлдсэн болоод ийм юм туулах ёстой юм бол.Ядсан цаана нь энэ бөгсөн бие яагаад ингэтлээ өвчин орчихдог байна?
-_-
Жонгүг намайг харснаа гараа зөрүүлэн урдаа аваад "Дахиж уулзахгүй юм шиг гудамжинд хаяж явсан хүн хааччихаад ирж байгаа юм?" гэхэд нь би энгийн үед зөрүүлэн хэрэлдэх байсан ч тэгж болохгүй санагдан "Кхм...Юу..Тэр нөгөө очих газар байсан юм"
"Надад ч хэлэхгүй очих газар байгаа хэрэг үү? Яасан захирал дээр буцаж очоод өвөрт нь орохыг гуйгаа юу? "
"Больж үз Жонгүг? Би тэгж наашаа гэсэн болгоны өмнө сөхрөөд байдаг хүн нь биш шүү" гээд яриагаа дуусгахын тулд аль нэг өрөө лүү явлаа.Мэдээж би хаашаа орохоо мэдэхгүй байна.Хэд хэдэн өрөө лүү шагайн Жонгүгийн үглэхийг сонссоны эцэст тэр гэнэт араас тэврэх нь тэр.Эвгүй юм.Новш гэж.
"Жимин чи дандаа надад буулт хийдэг болохоор энэ удаад би түрүүлж буулт хийе.Би яг юу буруу хийснээ мэдэхгүй байгаа ч намайг уучлаарай"
"Ямар ч байсан чиний буруу болохоор одоо намайг амраагаад өг!"
Жонгүг нэг санаа алдан "Чамайг амарсны дараа ярилцаж болох юм" гэхэд нь би толгой дохиод дагуулж орсон өрөөнийх нь орон дээр тухаллаа.Миний нойр хэдий хүрэхгүй байгаа ч одоогийн нөхцөл байдалд надад өөр сонголт алга.Би Жонгүгийн дэргэд эсвэл царай царайгаа хараад байж чадахгүй.
Нэг л мэдэхэд зүүдлэж эхэлж байсан намайг биеэр гүйх тог шиг зүйл сэрээв.Би нойроо харамлан тэр зүйлийг холдуулах гэж оролдоход энэ Жонгүгийн гар байлаа.Хараал ид гэж энэ тэнэг ямар чөтгөрөө хийгээд байнаа?
"Хөөе !Жон Жонгүг!! наад гараа миний эрхтэн дээрээс ав!"
YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Action"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."