"Жонгүг?!..."
Гар хөл нь уяатай нүүр ам нь хөхөрчихсөн амаа скочоор даруулчихсан сууж байгаадаа гэж бодсон нэгэн минь цэвэрхэн хослолтой үзэсгэлэнтэй хэвээрээ нүүр дүүрэн инээмсэглэн зогсож байх нь тэр.
"Чи байсан юмуу?"
Намайг асуухад Жимин зөрөн асуув.
"Эд нар чиний хүмүүс юмуу ?"
Гэхэд Жонгүг гараараа доош дохин тэнд байсан хүмүүсээ явуулан хэллээ.
"Замдаа сайн явж ирэв үү? Хайртууд минь?"
"...."
Бид хоёр одоо ч гэнэтийн байдалтай эвлэрч чадахгүй Жонгүгийн өөдөөс харах ба гэнэт л миний уур хүрэн түүнийг ийм тэнэг билүү ч гэж бодоход хүрлээ.
"Алив Жимин буугаа өгч бай! Би энийг энд өөрөө алчихялдаа!"
"Болж байна би хэнд ч хэлэхгүй!"
Жимин бид хоёр тохиролцон Жонгүг рүү дөххөд тэр нээрээ юу гэсэн харцаар харан нүдээ бүлтийлгэв.
"Ээе хонгоруудаа тайвширлдаа..."
"Яаж тайван байх юм новш минь! Жимин бид хоёрыг ямар их санаа зовох талаар бодож үзсэнгүй юу!"
"Би зүгээр л гэнэтийн бэлэг барих гээд..."
"Тоглох юмаараа тоглож бай Жонгүг! Тэхён л хэлж байгаа болохоос би ч чамайг энд алчихмаар байна!!"
Жонгүг яг л аав ээждээ загнуулсан хүүхэд шиг толгой гудайлган гартаа барьсан баглаатай хоёр цэцгээ сарвайгаад бид хоёр луу гэмшингүй харав.
"Уучлаарай тэх үү?"
"Энэ тэнэг хүүхдийг яаядаа байз!"
"Тэгээд энэ бүх тэнэг санааг гаргасан гол зорилго чинь юу юм?"
Би хөмсөг зангидсан ч өгсөн цэцгийг нь аван асуухад Жимин ч бас гайхан адил асуулт тавьлаа.Жонгүг хоолойгоо засан ийш тийш харан бүлтэлзэх нь их л сандарч байгааг нь илтгэнэ.
"Юу...тэгхээр...аан...тэр байнашдээ?"
"Зүгээр хэл!"
"Та хоёр нөгөө....миний...юу болох уу?"
"Юу болох уу гэж юу гэсэн үг юм?"
"Новш гэж! Та хоёр цаашаа харж байдаа! Би жоохон ичээдхье"
Жимин бид хоёр тэрнийг шоолон инээгээд хүсэлтийг нь хүндэтгэн хойш харлаа.Юу гэх гээд байгааг нь бараг л гадарласан ч түүнээр тоглох нь надад хөгжилтэй байв.
"Кхм....За одоо наашаа харж болно"
"Юу хэлэх гээд ингэж маяглаад-....?" гэх Жиминий асуулт Жонгүгийн барьсан нэг хайрцагт байх гурван хос бөгжийг хараад дуусгавар болов.Жонгүг үргэлжлүүлэн ярих гэсэн ч гацаж түгдээд нөгөө зоригт баруун гарын туслах минь хааччихваа...
"Тэгхээр....энэ нөгөө....юу вэ гэхээр.. "
"Аахх чи одоо чадахгүй юм байж яах гэж хүний урдуур орж байдаг юм! Алив наашаа өг тэгээд ахаасаа суралц!"
Би түүний гарнаас хайрцагтай бөгжийг аваад тэр хоёрын урд гаран нэг өвдгөө нугалан суулаа.Бүлтийсэн хоёр нүд ингээд ширтээд байхаар бас хөөрхөн сандардаг л юм байна.
"За тэгхээр...кхм..Жиминаа!?"
"За хэлээрэй"
"Юу...би...яах гэж байгаа билээ?"
"Хүнийг хэлээд байсан өөрөө бас адилхан юм байж!"
"Та хоёр чинь одоо уйддаг юмуу яадаг юм! Ийм ч юм хийж чадахгүй алив зүгээр наашаа өг! Бид гуравт тэр уянгын халил драма нь тохирохгүй юм байна!"
Жимин сүүлдээ залхасан байртай миний гарнаас нөгөө бөгжөө аваад шулуун шударга гэрлэх санал тавив.
"Жон Жонгүг бидний нөхөр болох уу?"
"Ммхнн"
"Ким Тэхён бид хоёрын нөхөр болох уу?"
"Мэдээж!!"
Тэр бид хоёрт бөгжөө зүүж өгөн би Жиминд бөгжийг нь зүүлгэж өглөө.
"Харж байнуу? Ийм л амархан"
Жонгүг бид хоёр биенийгээ шоолон инээхэд Жимин хуруун дахь бөгжөө харан хөнгөхөн мишээлээ.Яг л аз жаргалтай киноны төгсгөл шиг бүх зүйл сайхнаар дуусахад одоо л нэг санаа нь амарсан бололтой харагдана.
"Жон Жимин....Жон Тэхён??"
"Хөөе яахаараа Жон байдаг юм?"
"Тэгээд Ким байх юмуу битгий давар!"
"Би түрүүлж алхам хийгээгүй бол та хоёр ийм сайхан нөхөртэй болохгүй байсан!"
"Та л анхнаасаа туслахынхаа найз залуутай унтаагүй байсан бол...."
"Юу гэж...Юу...яачихаав!! Өөр юу гэмээр байна чи!!"
Жонгүг бид хоёрын эцэс төгсгөлгүй маргалдахыг харж залхасан Жимин шийдэмгий бид хоёрын голоор орж зогсоод аль алин руу нь ширүүн харлаа.
"Одоо бүгд амаа татацгаа! Жон Тэхён ч биш Ким Жонгүг ч биш Пак Жимин ойлгосон уу! Пак Тэхён ...Пак Жонгүг!!"

YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Боевик"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."