13

777 102 3
                                    

"ПАК ЖИМИН НААД ХАРААЛ ИДСЭН ХААЛГАА ЯГ ОДОО ОНГОЙЛГО!!" гэх Чанёлын бүдүүн баргил хоолой гэрээр дүүрэн цуурайтна.Жимин тэнд шигдэж суугаад хэр удсаныг мэдэхгүй ч угаалгын өрөөний хаалга хөдөлж эхэлсэн байлаа.

  "Жиминаа ах нь одоо чамайг яахчгүй болохоор зүгээр ярилцацгаая тэгэх үү? Хоёулаа зүгээр өөд өөдөөсөө харж сууж байгаад хуучнаа дурсаад жоохон ярилцъя "

  "Больж үз ахаа! Таны наад худал үгнүүдэд хууртагдсаар байгаад залхаж байна.Зүгээр л намайг тайван орхиод өг миний амьдралаас алга болоод өг гэж байна!!" гэхэд Чанёл архирах шиг хачин чимээ гаргаснаа цааш яваад өглөө.

  Төд удалгүй хаалга нээгдэж хаагдах чимээ гаран гэр хүнгүй мэт анир чимээгүй болчихов.Жимин тийм ч амар хууртагдахаа больсон тул чимээ чагнан тэнд хэсэг суусан ч үнэхээр гэрт хүн байгаа шинжгүй чимээгүй байлаа.

  "Сонин юмдаа энэ хүн ингээд яваад өгчих хүн биш юмсан.Эсвэл миний хэлснийг сонсоод ганц удаа хүн шиг зан гаргасан юм болов уу?" нөгөө л нэг гэнэн цайлган бодол нь сөрөг бодлоос нь өмнө давамгайлж Чанёлыг гараад явчихсан гэдэгт бүрэн итгүүлж орхив.

  Тэр дахиад хэсэг азнаж байгаад хаалганыхаа түгжээг маш аяархан тайлан хаалгаа онгойлголоо.Гэтэл үүдэнд Чанёлын гутал болон гадуур хүрэм нь байхгүй байсанд нэг юм санаа нь амран гүнзгий амьсгаа аваад хаалгаа том нээвэл өглөөний нарны туяа гэрийг нь гэрэлтүүлж байв.

  Жимин зочны өрөөний ширээн дээрээс гар утсаа аван Жонгүг рүү дуудлага хийж байтал Чанёлын гар амыг нь даран утсыг нь салгах нь тэр.Тэгээд чихэнд нь "Яасан намайг зүгээр яваад өгчихнө гэж санаагүй биздээ?" гээд чирж явсаар унталганы өрөөний том ор луу шидлээ.

  Хэтэрхий гэнэн зандаа өөрийгөө хараах Жимин одоо үнэхээр ямар ч аргагүй болсон бололтой.Дэмий л гашуун нулимс дуслуулан тэр хүний үйлдэл бүрийг жигшин эсэргүүцэх гэж оролдоно.Чанёл өмнөхөөсөө илүү ширүүн болсон байх бөгөөд нүцгэн цээжийнх нь энд тэнд цус шүүртэл нь хазаж шимэх нь зовлонтой.Нэмээд хоёр хацар луу нь ээлжлэн хүчтэй алгадаж нөгөө гараараа босохыг ч хүсэхгүй байх эрхтэнийг нь оролдон чанга базалж байлаа.Энэ нь түүнд таашаалтай гэхээсээ илүү өвдөлтийг мэдрүүлж байх аж.

  Дотуур хувцастайгаа л үлдсэн Жиминд тэр хүнийг өөр дээрээ мэдрэхэд ёстой л ганц хуруу дутаж байв.Аль хэдийн хувь тавилантайгаа эвлэрэн яаж бага өвдөх талаар бодож байсан бяцхан Жиминийг хаалганы код хийх чимээ сатаарууллаа.

  Удалгүй Тэхёны "Бид ирлээ Жиминаа?" гэх хоолой сонсогдоход энэ дэлхийд байхгүй бурханы авралын хоолой аятай санагдаж унтлагын өрөөний хаалгаар Жонгүгийн биед орсон Тэхён орж ирэх тэр үед хамгаалагч сахиусан тэнгэр шиг л харагдав.

  Тэхён чангаар "ЭНД ЯМАР ЧӨТГӨР НЬ БОЛООД БАЙГАА ЮМ? " гэхэд ар талаас нь Тэхёны биед орсон Жонгүг орж ирэн тэр хоёрыг харснаа "Муу хараал идсэн донтой новш!!" гээд Чанёл руу дайрах нь тэр.Жимин тэр даруй босон Тэхёны бэлхүүсээр чанга тэврэн уйлахад Тэхён ч түүнийг хариу тэврэн аргадах мэт үсийг нь илнэ.

  Энэ хооронд Жонгүг Чанёлыг нүүр нүдгүй балбан танигдахын аргагүй болгож байв.Жиминийг арай тайвшрахад Тэхён тэвэрсэн чигтээ Чанёлын урд очин "Чи ч ёстой адгийн новш юмдаа Чанёл ? Нохойн гөлөг шиг сүүлээ хавчиж зугтачихаад бас болоогүй яаж аймшиггүйгээр миний эзэмшилд халдаж чадаж байнаа?" гэхдээ нүүр лүү нь хүчтэй өшиглөн уураа арай гэж барьж байв.

  Жонгүг ёолон хэвтэх Чанёлын үснээс татан Тэхён руу харууллаа.Тэр үргэлжлүүлэн "Миний нүдэнд дахиж харагдахгүй чигээрээ өтөлсөн бол чамд би юу ч санахгүй байх байлаа.Гэтэл чи өрөө ч төлөөгүй дээр нь миний зүйлд халдсан байдаг.Тэгхээр чамайг юу хүлээж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биздээ?" гээд Чанёл руу дайрах гэтэл Жимин гарнаас нь татан зогсоов.

  "Битгий зүгээр л дахиж наашаа ирүүлэхгүй болгочих тэгэх үү? Надаас болж хүний амь үрэгдэхийг би хүсэхгүй байна"

  Тэхён Жиминий хавдсан нүүр айсан нүд рүү хараад яагаад ч юм дотор нь хоосон оргин Чанёлыг аваад гарахыг Жонгүгд тушаалаа.Харин Чанёл тэндээс гарах хүртлээ Тэхён Жонгүг хоёрыг гайхсан харцаар ээлжилж харсаар гарсан юм.Тэгж харахаас өөр яахав.Туслахын хийх ажлыг захирал нь хийгээд зогсохгүй бүр туслах нь захиралдаа тушаал өгөөд гаргаж байхад хэн гайхахгүй байх билээ.

  Тэр хоёрыг гарсны дараа Тэхён Жиминийг хөнжлөөр хучаад хажууд нь суулаа.

  "Их айсан уу?"

  "Та хоёр амжиж ирсэн болохоор одоо зүгээрээ Жонгүгаа намайг тэврээч " гэх үед л Тэхён одоо болтол Жонгүгийн биед байгаагаа бас Жиминд хэлээгүй гэдгээ саналаа.Гэсэн ч одоо тэрэнд хамаа байсангүй.Тэр Жиминийг тэврэхийг хүссэндээ тайтгаруулахыг хүссэндээ бэлхүүсээр нь гараа оруулан чангаар тэврэн хэвтэв.Зүрх нь өөрийн эрхгүй хүчтэй цохилж догдолж байгааг Тэхён анзаарсан ч хүлээн зөвшөөрч чадахгүй байх аж.

(Энэ хэсэг миний толгой хүртэл эргэснийг дурдая. Жонгүг Тэхён 2 солигдож чадаагүйг уншсан байлгүй.Тэгхээр Жонгүгийн хийж байгаа үйлдэл Тэхёных болж харагдаад эсрэгээрээ Тэхёны хийж байгаа үйлдэл Жонгүгийнх болж харагдана)

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now