Жонгүг уурлаж байснаа гэнэт л инээн "Хөөрхөн юм" гэснээ гарнаас хөтлөөд ойрхон харагдах хоолны газар луу дагуулж орсон.Хэзээ ч амьдралдаа ийм үг сонсоно гэж бодож байсангүй.
Хөөрхөн юм...
Би хөөрхөн гэж үү?
Үгүэээ би чинь төгсшдээ яагаад төгс гэсэнгүй вэ?
Гэнэт бодит байдалдаа ирэн хэрүүл хийх гэж байхдаа л Жонгүгийн надаас ямар хоол идэхийг хүсэж байгааг асуухыг сонслоо.
"Би гадуур тэгж их хооллоод байдаггүй болохоор Тэхён чи өөрөө мэдээд захиалчих уу? Чи намайг бодвол илүү туршлагатай "
"Тэгедээ "
Бид хоёр захиалгаа өгөн хоол ирэх хүртэл хачин чимээгүй орчинд суусан юм.Ядсан цаана нь юун ч тусдаа өрөө авчихсан юм.
"Ийм үг хэлэх зохимжгүй ч гэсэн өөрийнхөө биетэй болзох эвгүй юм тиймээ?" хоол ирсний дараах бидний яриа түүний асуултаар эхэллээ.
Болзох....
Болзоо....
Түүний асуултаас онцгойлон сонссон үгс.Өөрөө ч мэдэлгүй инээмсэглэн бид болзож байгаа гэж бодоход л хацар халуу дүүгэнэ. Жон Жонгүг чи намайг яачихсан юм бэ?
"Яасан бэ? Хоолоо идэхгүй юмуу?"
"Гэнэт миний гар өвдчихлөө"
"Юу?"
"Энэ халбагыг дийлэхгүй байнаа.Түрүүн цочихдоо цохьчихсон бололтой өвдөөд байна"
"Эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Алив эмнэлэг орьё!" гээд босох гэхэд нь би болиулан "Тэгэх шаардлагагүй "
"Юу гэсэн үг юм? Илүү гүн гэмтсэн байвал яах юм? Явцгаая!"
"Чи зүгээр л миний хоолыг халбагадаад өгөхөд л болно"
"ЮУ?"
"Битгий байн байн юу гээд байгаачдээ! Чи ер нь кино үздэггүй юмуу? Порно дээр хүртэл хос нь өвдсөн бол эхлээд халамжилж байгаад цаашаа үйл явдал болдог гэдгийг мэддэггүй юмуу??"
"Юун порно вэ Тэхён! Гадаа байгаа хүмүүс сонсох нь байна"
Би нүдээ эргэлдүүлэн "Ахх мартаж үзээ.Би л хийдэггүй үйлдлээ хийгээд өөрөө тэнэг байдалд орчихлоо.Харьлаа "
-_-
Гэрт ирснээс хойш би түүнд уурласан ч юмуу гомдсон ч юмуу ямар нэг юмандаа болоод өрөөнөөсөө гарахыг хүссэнгүй.Тэр гал тогоонд юм хийж байгаа бололтой нэг хэсэг юм түжигнэж байснаа чимээгүй боллоо.
Удалгүй хаалга тогшин орж ирээд "Хоол болчихлоо гараад ир"
"Үгүй!"
"Тэхён би чамд зориулж хамаг чадвараа гаргаж хийсэншдээ!!"
"...."
"Зааза тэгвэл би асгалаа"
Би хурдан босон хүнд хүнд гишгэлсээр зөрөхөөсөө өмнө "Хүнд зориулж хийсэн гэчихээд асгах гээд байхдаа яадаг юм!" гомдоллоод амжив.Хэзээнээс би ийм үгэнд тодорхойлогдох үйлдэл хийдэг болчихсон юм бол? Мэдэх юм алга.
Үнэхээр л гараа гаргаж хийсэн бололтой сайхан үнэртэй бас үзэмжтэй юм.Жонгүг эсрэг талын ширээнд суугаад өвдгөө тогшлоо.
"Хүрээд ир"
Би ус ууж байсан болохоор "Яах гэж?" хөмсгөө өргөн нүдээрээ асуув.
"Би чиний хэлснээр сая хэдэн порно үзсэн-" гэхэд нь ууж байсан хамаг ус амаар цацран шоконд орсон хариу үйлдлээ гаргалаа.
"Я-ЯАСАН ГЭНЭЭ?"
"Чи тэрнээс болоод уурлачих шиг болхоор нь чамд таалагдах гэж хэдэн санаа харсан төдий.Тэгээд туршиж үзэх гэж байна"
"ААЙН??"
"Бишээ тийм утгаар биш шүү! Зүгээр романтик талаас нь гэх гэсэн юм" гэхэд нь нэг юм санаа амран бас өөрийнхөө ямар тэнэг зүйл хэлчихсэн гэдгээ эргүүлэн бодов.
Би амаа арчаад "Тэгээд яаж байна?"
"Би чамд хоолыг чинь халбагадаж өгөх ёстой юм байна.Тийм болохоор ийшээ суу"
"Чиний өвөр дээр үү?"
"Эвгүй байвал хажууд суучих" гэхээр нь толгой дохин суух гэж байтал тэр намайг огцом татан өвөр дээрээ суулгачих нь тэр.
"Хөөе Жон Жонгүг!!"
"Аааа гээрэй?"
YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Action"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."