3

958 118 3
                                    

  Тэр өдрөөс хойш даруй 4 хоног өнгөрч.Хэдий би хүнтэй тэгж их яриад байдаггүй ч Жонгүгаас өөр намайг ойлгодог нэгэн байдаггүй.Харин одоо тэр ч алга.Миний ажлыг хийгээд завгүй яваа.

  Өнөөдрийг бас л архины гашуун амтаар эхлүүлэн 2 дах шилээ хоосолж байтал хонх дуугаран намайг саатуулав.

  "Ямар чөтгөр нь вэ?" хаалга тайлахад нөгөө жолооч бөхийн "Сайн байна уу захирлаа оройн мэнд" гэхэд нь "Чи энд юу хийж байгаа юм? Чамайг өнөөдөр дуудаагүй биздээ? "

  "Жон ноён таныг огт хоол идэхгүй байгаа гэсэн тэгхээр нь л"

  "Энэ чамд тийм хамаатай асуудал билүү? Хэрэггүй зүйл хийгээд байлгүй зайлж үз" гээд хаалгаа хаах гэтэл тэрний гар тээглэн зүтгэсээр байгаад ороод ирлээ.

  Би энгэрээс нь зуураад "Новш минь чамайг зайл гэж хэлсэн байхаа" гэхэд тэр гартаа барьсан юмаа өргөн "Таньд зориулж хийсэн юм.Та ганцхан халбагадаад үзчих" гээд инээмсгэлсээр гал тогооны өрөө лүү орчихов.

  "Би чамайг заавал өвтгөж байж... " гэсээр араас нь гал тогоонд орвол тэр ширээн дээр хэд хэдэн хоол болон хачир өрчихсөн сууж байлаа.

  Тэгээд "Захирлаа дараа нь намайг алах байсан ч хамаагүй та архиар хоол хийгээд байж болохгүй" гэхэд нь хөмсгөө зангидан ширээнд суулаа.Намайг ид гэсэн харцаар хараад байхаар нь шөл болон өндөгний ороомогноос нь аван амандаа хийв.

  "Гүэ яахав дажгүй амттай л юм" гэхэд тэр нүдээ зураас болтол инээгээд "Би ч хоол сайн хийдэг шүү захирлаа"

  "Тэгвэл тогоочоо өнөөдөр надад архины хамтрагч болж өгнө биз? " гээд би хажуудах шүүгээнээсээ нэг шил виски хоёр хундага гаргаж ирэн тавьлаа.

-_-

  Өглөөний хурц нар тусан нүдээ арай хийн нээлээ.Толгой бараг задрах гэж байгаа аятай өвдөн ус олж уухаар хана түшин гал тогоо руу явав.Хөргөгчөө онгойлгон дээд талын тавиураас хүйтэн ус авах гэтэл хүрсэнгүй.Энэ одоо юу вэ? Яагаад хүрэхгүй байна?

  Бага зэрэг гайхан ширээн дээр байгаа уснаас уугаад зуршил болсноороо хуруугаа дуугаргах гэтэл миний урт уян хурууны оронд жижигхэн булцгар гар байх нь тэр.

  "Ямар гээч чөтгөр нь вэ? " гэсээр үүдэнд байх толины тусгалд өөрийгөө хараад золтой ухаан алдаад уначихсангүй.Пак Жимин чи миний оронд толины тусгалд ямар чөтгөрөө хийж байгаа юм бэ?

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now