22

748 88 4
                                    

  Би нулимсаа түүнд үзүүлэхгүйн тулд хурдхан хувцаслаад тэндээс босон явах гэв.Гэтэл тэр гарнаас минь татаад өөртөө наан тэврэхэд нь би түлхэлээ.

  "Салах ёс хийх хэрэггүй Жонгүг! Би хангалттай сайн ойлгож байна"

  "Юуг ойлгож байна гэж?"

  "Чи ганцхан Жиминд хайртай.Түүнээс өөр хүн зүрхэнд чинь багтахгүй гэдгийг....ойлгож байна"

  Тэр маш тайван инээмсэглэн "Тэгвэл бид яагаад солигдсон юм бол?"

  "Би яаж мэдэх юм? Тэр хайр сэтгэлээр солигддог гэдэг нь худлаа.Зүгээр л бие биенийгээ хүсвэл л болох байж!!"

  Жонгүг зүгээр л инээмсэглэн зогсох нь намайг хангалттай бухимдуулж байлаа.Би энд үхэх гэж байхад тэр зүгээр л юу ч болоогүй юм шиг арайчдээ.Гэнэтхэн тэр миний гарыг атган зүрхэн тушаа газраа байрлуулаад ярьж эхлэв.

  "Өчигдөр хэлэх гэж байгаад больсон зүйл бол...Хэрвээ бид эргээд биендээ орсон бол тэр чинь хайр гэсэн үг.Тийм биш гэж үү?"

  "Юу?"

  "Энд ганцхан хүн байх хангалтгүй гэдгийг би чамтай байх богинохон хугацаандаа ойлгосон.Энэ зүрх догдолж хурдан цохилох бүртээ хэмжээгээ томруулан өөр нэгэн орж ирэх хангалттай зай бий болгочихсон "

  "Жонгүг?"

  "Хэрвээ үнэхээр би ганцхан биенээсээ болж чамд сайн хандаж байсан бол чамайг тэгж их хүсэж бодож халамжилж дурлаж бас хайрлах байсан гэжүү?"

  "Ү-үнэн юмуу?"

  "Мэдэрч байгаа биздээ? Чамд ингээд сэтгэлээ илчлэхэд энэ зүрх минь асар их догдолж чамайг л гэх хайраар цохилж байгааг?"

   Үнэхээр л түүний зүрх хяналтаа алдан цохилж байгааг би мэдэрсэн юм.Хэзээ ч хэнээс  ч ийм сайхан үгсийг энэ их хайрыг мэдэрч байсангүй.

  "Тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм? Намайг ямар их айсныг мэдэж байнуу?"

  "Эргэлзсэн юмаа.."

  "Юунд?"

  "Солигдоогүй байвал яана гэхээс тэрнээс илүү ганцхан би л хайрлаж байсан бол гэдгийг мэдхээс айсан юм"

  Жонгүг үгээ дуусган тэнгэр ширтэхэд нь би хариугүй урсах гэж буй нулимсыг нь арчин өөрлүүгээ харууллаа.

  "Энэ туулайг хараачээ уйлахараа яг л жоохон хүүхэд шиг юмаа"

  "Хэн уйлсан юм...Зүгээр салхинд нүд аргаад байна "

  "40+ хэмийн үлээх ч салхигүй энэ халуунд хаанаасаа салхи гараад ирдэг байнаа"

  "Битий хүн шоолоод бай!!" гэх нь бүр л нялхраад хошуу нь тэр дор унжчих юм.Би түүний нулимсыг дахин арчиж өгөөд хоёр гараараа толгойноос нь барьлаа.

  "Тэгвэл энэ бяцхан туулай дэмий юманд эргэлзсэн байх нь"

  "Би туулай биш чамаас том биетэй булчинтай шүү за юу"

  "Хаха мэдэж байнаа мэдэж байна.Ёстой нэг.."

  "Тэгээд намайг үнсэх гээд байгаа юмуу яах гээд байгаа юм? Толгойноос барьчихаад тавихгүй юм"

  "Аааххх...мэдрэмжгүй хог вэ!!"

  "Чи өөрө- ..."

  Хэрүүл хийхээс нь урьтаж толгойг нь ойртуулаад ямар ч амттанаас илүү түүний уруулыг үнслээ.Дахиад л түүний чийглэг уруул хайрын амт.Одоо бид хоёрын хайрын амт болсон.
 

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now