18

656 87 6
                                    

  "Би айсан"

  "Юунаас?"

  "Жиминийг алдах вий гэж айсан.Зүгээр л надаас илүү өөр нэгнийг хайрлаад намайг тоохоо болчихвий гэж айсан"

  "Чи жоохон хүүхэд биш шүү дээ Жонгүг!"

  "Харин тийм уг нь нас биенд хүрсэн ч хайр хүний насанд хамаагүй бололтой"

  Надаас болсон байх нь.Зүгээр л би амьдралд нь гараад ирчихсэн болохоор.Би гай болсон болохоор.

  "Би бодохдоо чамайг хичээх байх гэж бодсон  ч Жиминийг л авахыг хүссэн юм шиг байна.Тэрнийг ирэхээс өмнө холио солиогоо гаргаад би явсан нь дээр байх"

  "Бид хоёр бие биендээ хайртай болохгүй л бол боломжгүй мэдэж байгаа биздээ?"

  "Тэгвэл хараал идсэн виагра хэдийг бол хэдийг уугаад новшийн сэрлээ хөдөлгөцгөөё!!"

  Тэр инээвхийлэн "Ойрд хэрэглээгүй бүдүүлэг үг байх чинь Ким Тэхён?"

  "Амаа тат!"

  "Хүсэхгүй байнаа.Зүгээр л нэг виагра төдийхнөөр хүслээ өдөөмөөргүй байна"

  "Тэгээд?"

  "Хамт хайрлалцахын тулд хамтдаа хичээе"

  Тэр энэ үгээ хэлэхдээ миний гарнаас атган удаанаар над руу ширтэж эхэлсэн юм.Магадгүй хэн ч гэсэн өөрийг нь ингэж ширтээд байхаар эвгүйтэх байх.Гэхдээ магадгүй энэ догдлол?

-_-

   Маргаашнаас нь Жонгүг бараг л тэс өөр хүн болчихсон.Өглөө босоход өглөөний цай бэлэн хамт цайгаа ууж бас өөд өөдөөсөө харан инээсэн.Юу ч яриагүй ч энэ инээмсэглэл бид хоёрын хувьд утга учиртай байсан юм.

  Дараа нь Жонгүг кино үзье гэсэн.Би ч тиймэрхүү газарт дуртай биш болохоор татгалзахыг хүссэн ч түүний хичээж байгааг хараад өөрийгөө хүчлэхээр шийдсэн.Тийм ч учраас бид одоо хамт ямар нэг аймшгийн кино үзэн сууж байна.

  "НОВШ ГЭЖ!! ЖОНГҮГ ЕСҮС ХРИСТ МИНЬ АВРААРАЙ!!!" эхний удаагийн цочилт дээр бараг л барьж байсан попкорноо асгачихсангүй.

  "ЭНЭ ХАРААЛ ИДМЭР САЯ НАД РУУ ХАРСАН БУРХАН МИНЬ ГЭЖ ЖОНГҮГ!! ТЭР НАМАЙГ АЛАХААР ИРЭХ БАЙХ!!!" дараагийнх дээр нь попкорн асгарах юу ч биш байсан юм.

  Жонгүг намайг барьж суулгах гэж хичээн "Тэхён чимээгүй байгаачдээ! Тэр угаасаа энд сууж байгаа хүн болгон руу харсан.Зураг авалт нь тийм болохоор ойлгосон уу!"

  "АААА АА НААД КИНОГОО ЯГ ОДОО ЗОГСОО!! БИ ГАРМААР БАЙНА!!!" тэсгэл алдан сүүлийн цочилт дээрээ би тэндээс гарахын хүслэн болж байлаа.Иймэрхүү маягаар арай гэж кино дуусан хамгийн эхний эгнээнд сууж байсан бид хоёр түргэхэн шиг гарах хаалгыг зүглэв.Ер нь бол Жонгүг намайг чирсэн юм байна.

  "Бурхан минь гэж Тэхён! Аймшгийн кино үзэж чаддаггүй гэж хэлэхгүй яасан юм?"

  "Чамайг гомдоочих болов уу гэж бодоод..."

  "Бараг гомдоосон бол дээр байж.Би бүр нүүр хийх газаргүй боллоо"

  "Гэхдээ Жонгүг нэг юм хэлэх үү?"

  "Юу юм?"

  "Миний гэдэс хэт их айснаасаа болоод өлсөөд байна"

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now