Би гэрээр дүүрэн орилоод хамгийн түрүүнд тэрний унтаж байсан өрөөнд орж ирлээ.Итгэмээргүй юм.Ким Тэхён...бишээ миний бие энд хэвтэж байна.
"ЭНЭ ОДОО ЮУУ ВЭЭЭ!! " гээд унтаж байсан өөрийнхөө биеийг сэгсэрч үзвэл нүд нь бага багаар нээгдэн "Яагаад орилоод байгаа юм бэ Жимин? " гэснээ намайг харан орилоод босоод ирэх нь тэр.
Би өөрийнхөө биеийг заамдан "Чи муу новш өчигдөр надад юу хийсэн? Ямар хараал идмэрээ хийсэн болоод би энэ хачин биенд орчихсон байгаа юм? "
"З.. Захирлаа тайвшир.Би өөрөө ч мэдэхгүй байна захирлаа хамгийн гол нь тайван"
"Би чамайг яг одоо алаад өгьелдөө муу нохойн гөлөг.. юу намайг тайван бай гэснүү!!" гээд гарт баригдсан ваарыг аван шидэхэд тэр бултаад "Энэ таны бие захирлаа та л гэмтэнэ гэсэн үг" гэхэд нь би өөрийгөө чимхэн "Энэ бодит биш.Новш гэж ийм зүйл байх боломжгүй"
"Захирлаа эсвэл хоёулаа нэг зүүдэнд хамт байгаа юм болов уу?"
"Юу гээд солиороод байгаа юм бэ??" үгээ хэлж дуусаагүй байтал хаалганы код хийх чимээ гаран "Захирлаа миний ажлын хугацаа хойшлогдчихлоо" гэсээр Жонгүг ороод ирэв.Тэгээд бид хоёрыг харснаа "Та хоёр....хамт байсан юм уу? "
Би гараа урдуураа савчуулан "Үгүээ үгүй үгүй... Жонгүг энэ нэг хачин амьтан өчигдөр орж ирээд тэгээд.. " гэхэд Жонгүг бүр хачин царайлан "Жимин чи захирлыг хэлж байгаагаа мэдэж байна уу? "
"Ахх үгүй гээд байхаддаа.Энэ новш өчигдөр надад юу хийснийг мэдэхгүй байна.Ямар ч байсан одоогийн чиний харж байгаа би би биш шүү" гээд өөрийнхөө бие рүү буюу Жимин рүү харвал "Жонгүг би ч бас мэдэхгүй байна.Өчигдөр чамайг байхгүй болохоор уйдаад ганц хундага юм уусан төдий"
Жонгүг толгой дохиод "Тэгвэл та амардаа захирлаа.Би энийг гэрт нь хүргээд өгчихье.Бас маргааш Хятадын түншүүдтэй уулзахаар болсон" гээд тэрэнд бөхийн хүндэтгэл үзүүллээ.Тэгээд намайг үг хэлэхийн завдалгүй түлхэсээр байгаад гаргаад машинд суулгачихав.
Би замдаа явж байхдаа "Жонгүг хэлээд байнашдээ!!Тэр новш үнэхээр би биш... " гэх үгийг минь таслан Жонгүг их л ууртай "Чи тэнд юугаа хийж байсан юм Жимин? Намайг хэдхэн хоног эзгүй байх хооронд захирлыг урхидахаар шийдээ юу?" гэх нь тэр.
"Ямар утгагүй зүйлээ чалчаад байгаа юм? " би ч хөмсгөө зангидан асуулаа.Гэтэл Жонгүг миний гарыг атган үнсээд "Би чамайг өөр хэнтэй ч хуваалцмааргүй байна Жимин.Тэглээ ч захирал 100% эмэгтэй хүн сонирходог"
Би гараа хурдан татаж аваад "Жонгүг дахиад ингэх юм бол би наад хараал идсэн өгзгийг чинь өшиглөөд гаргачихна шүү! " гэхэд Жонгүг машинаа түр зогсоон "Энэ ам яасан их хараал хэлдэг болчихоо вэ? " гээд уруулаа миний уруултай нийлүүлчихэв.Юу вэ? Эрэгтэй хүн эрэгтэй хүнээ үнсэж болдог юм уу? Тэгхээр Жонгүг...тэр гей?
"Яадаг новш вэ? " би Жонгүгийг түлхэн нүүрэн дунд нь буулгаад авлаа.Жонгүг хамраа барин "Жимин яачихаад байгаа юм бэ? Чамайг үнсэхээр яадаг юм" гэхэд нь би тэрнийг машинаас түлхэн буулгаад "Дахиж надад ойртоод үзээрэй.Муу гажиг новш! " гээд хаазаа гишгэн сая байсан зочид буудал руу зүглэв.
-_-
"Захирлаа хамгийн түрүүнд тайван байгаарай.Жонгүгийн тэгж аашлаад байгаа шалтгаан нь....бид хоёр.....үерхэдэг"
"ХАРААЛ ИДСЭН ГЕЙ НОВШНУУД!!! "
YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Action"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."