Жимин явсны дараах 5 дэх хоног.Бид хоёрын харилцаа гайхалтай сайжирсан юм.Өчигдөрөөс бүр хамт унтах болсон.Илүү дутуу зүйлгүй зүгээр л гар гараасаа бариад унтана.Жаргалтай бас догдлолтой.
"Тэхёнаа өглөөний цайгаа уугаарай"
"Хоёулаа ямар ажилд явдаг бишдээ ийм эрт босож цай бэлдэх шаардлага байна уу?"
"Чамайг өглөө эрт цайгаа уух дуртайг мэддэг болохоор л тэр"
"Тийм байсан ч өглөө эрт сэрэх тухгүй байгаа биздээ?"
"Чиний төлөө болохоор хэцүү бишээ"
Дахиад л зүрх хэмнэлээ алдаж байна.
Дахиад л учир шалтгаангүй инээж байна.
Дахиад л би илүү их дурлаж байна.
Ажилгүй залуучууд болсон бид хоёр өдрийг тоглож кино үзэж идэж өнгөрөөх болсон ч хамт болохоор уйтгартай санагдаж байсангүй.Жонгүгт намайг анхаарахгүй цаг минут гэж үгүй.
Гэсэн ч нөгөө талаараа надад айдас мэдрэгдэх юм.Ганцхан би л догдолж би л хайрлаж байвал яана гэхээс.Жонгүг зүгээр л биеэ эргүүлж авахын тулд өөрийгөө хүчилж байвал яана гэхээс.Айж байна.
-_-"Энд агаар нь ч сайхан бас их үзэсгэлэнтэй газар юмаа"
"Чамайг захирал болсноос хойш ирээгүй удсан байна шүү"
"Яагаад?"
"Өөрөө бид нарт хэр барагтаа бол чөлөө өгөөд байдаггүйшдээ"
Жонгүгийн хүсэлтээр бид 2 нуурын дэргэдэх түүний эзэмшил байшинд салхилахаар ирсэн нь энэ байлаа.Үнэхээр л би ядаж 7 хоногийн чөлөө ч өгч байгаагүй юм байна.Бид хоёр гэрт орон юм хийж идсэн болчихоод одод түгмэгц гарч алхахаар болов.Яагаад ч юм өнөөдөр нэг л чимээгүй тийм өдөр байсан юм.Зүгээр л гар гарнаасаа хөтлөөд юу ч ярилгүй алхана.Эвгүй ч юм шиг.
"Зун дундаа ороод оройдоо ч халуун байдаг болчихжээ "
"Мм.Энэ ус руу ороод сэрүүцмээр санагдчихлаа байна"
"Тэгвэл орох уу?""Би зүгээр тоглосон юмдаа Жонгүг"
Гэтэл тэр намайг 2 гар дээрээ өргөн хөөе гэхийн зуургүй гүйж яваад ус руу үсэрчих нь тэр.Гэнэтийн байдалд дасах гэж амаараа баахан ус залгилж байгаад арай хийж усны мандал дээр гарч ирлээ.Бас орой юм гэсэндээ жихүүн байв.
"Чөтгөр ав! Хөөе Жон Жонгүг чи үхмээр байнуу!"
Тэр намайг тоосон ч шинжгүй энд тэнд гаран шумбан усан дотор нуугдаж тоглож байнуу гэлтэй нүдний буланд хальт харагдана.Тэгээд буцаад алга болчихно.Дан цамц богино өмдтэй гарч ирсэн болоод ч тэрүү бие цаанаасаа чичрээд тэрнийг хөөх ч сонирхол төрсөнгүй.Удаанаар эрэг лүү дөхөж байтал тэр гэнэт яг урд талд усан дотроос гараад ирэв.
" Бурхан минь! Ингэж цочих гэж солиотой новш чинь алах гээ юу намайг!"
Хариуд нь тэр намайг зүгээр л ширтээд эхэллээ.Нэг тийм хайрын зөөлөн харц гэх юмуу.Сарны гэрэлд миний царай надад хангалттай сайн харагдаж байсан юм.Гэхдээ би өөрийнхөө царайнд гэхээсээ илүү харцанд нь төвлөрсөн.Яг л Жонгүг Жиминийг харахдаа гаргадаг тэр харц одоо над дээр тусаж байна.
Үнсэлт....
Түүний уруул надад ийм амттай санагдана гэж төсөөлж ч байсангүй.Хайр гэдэг хүнийг яаж ч өөрчилж чаддаг хачирхалтай хэрнээ агуу зүйл юм гээч.
YOU ARE READING
Чи бол би...Би бол чи |ДУУССАН|
Action"Чин сэтгэл л үгүй бол юу ч эргээд хэвэндээ орохгүй..."