7

862 106 11
                                    

    Өглөө болоход Жонгүг багахан хавдсан нүүртэй газар сэрэн би орон дээр сэрсэн юм.Тэр тэнэг шөнө янз бүрийн үйлдэл хийгээгүй байсан бол хацар нь хавдахгүй байсан.Гэхдээ надад уурлачихсан бололтой цайгаа ч уулгүй түрүүлээд гарчихлаа.

  Би одоо өөрийнхөө жолоочийн үүргийг гүйцэтгэхээр болсон тул яалтачгүй Жонгүгтэй араас гарахаар болов.Замдаа явж байхдаа би "Ууртай байгаа юм уу?" гэхэд тэрнээс хариу ирсэнгүй.

  "Жонгүг надад уурлах эсэх чинь хамаагүй.Харин захирлын хажууд надтай зүгээр харьцахыг хүсье"

  "Чи тэрэнд их анхаардаг болчихжээ.Үнэхээр л миний таамагласан зөв байж.Мөнгөтэй царайлаг залууд хэн дургүй байхавдээ"

  Би дахиж ямар нэг юм хэлэхийг хүссэнгүй.Жиминий хэлснээр эдний гажиг харилцааг авч үлдэх надад хэцүү байна.Ядахдаа л би хэн нэгнээс хэзээ ч уучлалт гуйж үзээгүй нэмээд Жонгүгийн өөдөөс аятайхан ч инээмсэглэж чадахгүй байхад би яаж хайртай залуу шиг нь байж чадах юм?

  Бид хоёр Жиминийг зочид буудлаас нь гарч ирэх хүртэл юу ч дуугарсангүй.Жонгүг тэрэнд хүндэтгэл үзүүлэн бөхийгөөд бид хөдлөн очих ёстой газраа ирэхэд тэр хоёр орон энгийн нэг жолооч болсон би гадаа нь хоцров.Барагцаагаар цаг орчмын дараа тэр хоёр гарч ирэн уулзалт амжилттай болж гэрээ хийгдсэнийг хэллээ.Ямар ч байсан Пак Жимин над шиг байх гэж хичээсэн бололтой.Гэхдээ мэдээж төгс намайг гүйцнэ гэж юу байхав.

  Жонгүг замд явж байхдаа "Захирлаа өнөөдөр Хятадын түншүүдтэй уулзахаас өөр төлөвлөсөн ажил байхгүй болохоор өнөөдөр ингээд боллоо" гэхэд Жимин толгой дохин "Тэгвэл ингээд харьцгаана гэсэн үг үү?"

  "Та ямар нэг юм төлөвлөсөн юм уу?"

  "Тийм ч бишлдээ...гэхдээ ингээд харина гэхээр уйтгартай юм.Өдөржингөө ганцаараа байна гэхээр хэцүү байна" гэхэд өмнө нь намайг ингэж гомдоллож байгааг хараагүй Жонгүг нэг гайхаж харснаа "Та харин ч ганцаараа байх дуртай биш билүү?"

    "Тэгвэл өнөөдөр эрчүүдээрээ гарах юм уу?"

  "Жимин ямар утгагүй зүйлээ яриад байгаа юм? Захирал хүмүүстэй уугаад байх дургүй тэр тусмаа эрчүүдтэй" сүүлийн үгээ тэр албаар тодотгож хэлэхэд ард сууж байсан Жимин "Гадуур биш зүгээр манайд очих юм уу? Надад гэхдээ өөрийн гэсэн гэр байдаггүй болохоор Жонгүг чи ойрхон салбар буудалд өрөө бэлд гээд хэлчих" гэхэд нь би үнэхээр л одоо болтол өөрийн гэсэн гэр оронгүй юм байна гэдгээ саналаа.Яахав өөрийн эзэмшлийн буудлуудаараа ээлжлэн хонох надад таалагддаг ч хайр аз жаргал шингэсэн тийм гэр орон надад хэрэгтэй юм байна.

  Жонгүгийг аль нэг буудлын менежер лүү залгасны дараа бид тэр буудал руу яван урьдаас бэлдсэн надаас өөр хэн ч хонож болохгүй дархан цаазат өрөөнд орлоо.Би хүүхэн захиалмаар байсан ч одоогийн Жонгүг бид хоёрын харилцааг тийм ч сайнгүй байгааг бодоод Жиминд хэлэхээ болин ширээн дээр байсан вискиг ходоод руу гаа юүлж эхлэв.

   Тэр хоёр ч надаас дутахааргүй ууж хааяахан санаа алдах нь сэтгэл санаа нь тавгүй байгааг илтгэнэ.Бид 4 шилийг хоосолсны дараа хэн хэн нь халж эхлэн хэл ам нь орооцолдоод ирлээ.Нэг харахнээ миний биенд орсон Жимин уйлан Жонгүгт ямар нэг юм хэлж байх шиг.Дахиад нэг ухаан ороод харвал Жонгүг миний гарыг барин цээжиндээ наагаад бас л нэг зүйлийн талаар ярьж байлаа.Нүдээ аниад дахин нэг нээвэл бие минь нэг л хачин хөндүүртэй санагдан тааламжтай эсвэл зовиуртай юм шиг мэдрэмжийг авч байх нь тэр.Дээр хэн нэгэн хөдлөх нь бүдэг бадаг харагдсан ч хэн гэдэг нь надад хамаа алга надад энэ хараал идсэн сайхан бас өвдөлттэй мэдрэмж таалагдаж байна.

-_-

  Өглөө сэрүүлэгний оронд муухай орилох чимээнээр сэрэн нүдээ нээлээ.Яагаад ч юм бие минь хачин сайхан болчихсон юм шиг санагдан өндийвөл би доогуураа чармай нүцгэн хэвтэж байв.Удалгүй цаад өрөөнөөс нөгөө орилох чимээ дахин гаран наашаа орж ирэхэд нь би нүдэндээ ч итгэсэнгүй.

  "Ж..Жимин чи буцаад хэвэндээ орчихсон юм уу?"

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now