~Taehyung~
Зүрхний минь ёроолд,хичээл зүтгэл гаргахаас нааш онгойлгох боломжгүй тийм л хэцүү цоожтой өрөөнд,буланд нь нуугдаад,хаалгаа цоожилчихсон хэн нэгэн бий.
Хэн гэдгийг нь хэлж мэдэхгүй ч...Миний хувьд ихэд нандин хүн байсан юм шиг байна...
Хэдий Юнхатай гэрлэсэн ч миний сэтгэл өөр хэн нэгэн рүү эцэж цуцахаа мэдэхгүй тэмүүлээд байх шиг...
Арван минут гаран явсны эцэст Юнхатай хамт хооллохоор болсон зоогийн газрын үүдэнд ирж,машинаа байрлуулчихаад дотогш орлоо.
Хаалгаар ороход л хоолны үнэр хамар сэтлэх шахам сайхан үнэртэх аж.
Юнха цонхны хажууд утсаараа оролдон,инээмсэглээд сууж байлаа.
Уг нь надаас бусад хүмүүс хайртай хүнийхээ инээмсэглэж байгааг хараад л үүлэн дээгүүр нисэх мэт л жаргалтай болдог гэсэн дээ...
Гэвч Юнхаг хичнээн инээмсэглэсэн ч би яагаад ч юм жаргалтай болохгүй юм.
Буруу алхам хийчихсэн бол яанаа? гэж олон удаа бодож байсан л даа.
Яаж ой санамжаа алдчихаад шууд л Юнхатай 9 жилийн турш үерхэж байгаа гэдэгт нь итгээд 3-хан сарын дотор гэрлэчихдэг байнаа!?
Ядаж л ой санамжаа сэргэх хүртэл хүлээх хэрэгтэй байж...
-Өө..Ирчихсэн үү?
Юнха намайг хармагцаа ийнхүү асуух бол би хальт толгой дохин,сандал дээрээ тухлаад,хоолоо захиалах зуураа түүнтэй ярилцахаар шийдэн ам нээлээ.
-Юнха...Хамтдаа өнгөрүүлж байсан сайхан дурсамжнуудаасаа яриач.. хэмээн хэлэхэд тэрээр утсаа болин надруу ширтээд:
-Яах гэсэн юм?
-Зүгээр л..Ой санамжаа алдахаас өмнөх явдлуудаа санахгүй байгаа болохоор л...Би болгоомжтойхон ийн хэлэх бол тэрээр тологой дохин,шанаагаа тулаад:
-Тэгье ээ.Гэхдээ дараа нь Юнхигээс зурагнуудыг чинь авч байгаад...
-Юнхи???Би Юнхиг дурдсанд гайхан асуухад тэрээр нүдээ бүлтэгнүүлэн,сандал дээрээ арай ядан тогтох аж.
-Үгүй ээ...нөгөө...Би зурагнуудыг чинь завааруулчихаж магадгүй гээд Юнхид хадгалуулчихсан юмаа.Нээрээ шүү! хэмээн дуржигнууллаа.
Тийм дээ...Над шиг царайлаг нөхөртэй хүн чинь миний зургийг өдөр болгон харж байгаад завааруулчих ч юм билүү?
YOU ARE READING
Colorless Flower [√]
RomansaБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...