-Юнхи!Хоёулаа ярилцах хэрэгтэй байна.
Тэхён хөмсгөө зангидаж,элгээ тэврэн зогсох нь ууртай гэхээсээ илүү нухацтай харагдах аж.
Магадгүй тэр надтай ямар нэгэн чухал зүйлийн талаар ярих гэж байгаа бололтой.
Ийм үед түүнтэй харьцахыг хүсэхгүй байсан хэдий ч Тэхёныг үнэхээр чухал зүйл хэлэх нь дээ гэж бодоод өрөөрүүгээ дагуулан орлоо.
Том,хөвсгөр,саарал өнгийн тухтай орон дээр минь Тэхён үсрэн суугаад,хэсэг тааз ширтэн инээмсэглэснээ надруу харан:
-Энд суучих хэмээн хажуудах зайруугаа зөөлөн цохив.
Би толгой дохин очиж суутал түүний дөнгөж саяхан л инээмсэглэж байсан царай хувьсан өөрчлөгдлөө.
Тэр яг л хаалганы минь үүдэнд зогсож байсан шигээ хөмсгөө зангидан,элгээ тэврэн суух аж.
-Болзоо чинь сайхан байсан уу?
Тэрээр ийн асуугаад,цамцныхаа малгайг өмсөн,надруу нэг л гунигтай харлаа.
-Тиймээ..Үнэхээр сайхан байсан..
Намайг арай ядан инээмсэглэсээр ийн хэлэхэд тэрний царай нэг л барайгаад явчих нь тэр.
Юунд ингэж гунина вэ хайрт минь?
Гуниж гутарсан чи минь яг л хатаж хорчийж буй өнгөө алдсан үзэсгэлэнт цэцэгтэй адилхан юм...
Бид л бие биенээ нөхдөг байсан...
Нэг нь өнгө зүсээ алдвал нөгөө нь түүнийгээ хайраар усалж,урмын үгсээр бордон,эргээд жаргалтай нэгэн болгодог байсан...
Гэвч энэ бүхэн аль хэдийнээ өнгөрсөн зүйл шүү дээ...
Одоо чамд ихэр эгч минь,харин надад багахан ч болтугай баясал бэлэглэдэг Жонгүг минь байна...
Хэдий чи бид хоёрын хажууд байгаа эдгээр хүмүүс биднийг бие биенээ арчилдаг байсан шиг тийм сайхнаар арчилж чадахгүй ч бага ч гэсэн инээд бэлэглэж чаддаг шүү дээ...
YOU ARE READING
Colorless Flower [√]
RomanceБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...