Сар дэлхийгээс жил бүр 3.81 см-р холдож байгаа...
Миний сэтгэл ч мөн адил Тэхёнаас бага багаар холдож байгаа...
Дэлхий нарыг тойрон эргэлдэж байхад сар дэлхийг тойрон эргэлддэг.
Үүний адилаар би хичнээн Тэхёныг хайрлаж,араас нь зууралдсан ч Тэхён эгчийг л хайрлаж буй нь гашуун үнэн юм уу даа...
Зүгээр л түүнийг мартаж,өөр нэгнийг хайрлан,аз жаргалтай амьдрах хэрэгтэй!
Хэдий бид нэг дээвэр дор хамт амьдардаг ч зүрх сэтгэл минь түүнийг дагахаа больж,дахиж хэзээ ч түүнийг хайрлахгүйгээр,хэзээ ч түүнээс болж шархлахгүйгээр аз жаргалтай амьдарна гэдэгт итгэлтэй байна.
Гэвч хичнээн мартах гэж оролдсон ч чадахгүй юм...
Зүрхэнд минь түүнийг тодоос тод шивээд үлдээчихсэн юм шиг л.Арилгах гэж хэр чанга үрнэ,түүнийхээ хэрээр л өвдөлт мэдрэнэ.
Бодит байдал ийм л байна...
-Дуу сонсох уу?
Гэрийн зүг машинтай явж байхад чимээгүй байдлыг эвдсээр Жонгүг ийн асуух аж.
-Бид ч гэсэн сонсмоор байна гэж хойно сууж байсан Инү хэлэхэд Тэхён Юнха хоёр толгой дохицгоов.
Юнха Тэхёны мөрийг дэрлэн нүдээ анин хэвтэх бол Тэхён ихэд дургүйлхсэн бололтой хөмсгөө зангидан сууж байх аж.Харин Инү чимээгүй л цонхоор ширтэн,бодлогоширон сууж байлаа.
Би толгой дохиход Жонгүг инээмсэглэсээр дуу тавив.
Ямар ч дуу байсан Тэхён бид хоёрыг л санагдуулаад байх юм...
Дууны үг,ая гээд л бүх зүйлс нь түүнийг минь санагдуулахад би өөрийн эрхгүй Тэхёнруу эргэж харлаа.
YOU ARE READING
Colorless Flower [√]
Любовные романыБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...