-Тэхёнаа...
Би айж,басхүү сандарсандаа зангирч ядах хоолойгоо арай ядан барьсаар ийн хэлэх аж.
Гарын минь алга хөлөрч,нүд минь нэг цэг дээр төвлөрч өгөхгүй байв.
Тэхён миний дэргэд гар,хөмсгөө зангидсаар ирээд,газар өвдөглөн суулаа.
Газар эгнүүлэн тавьсан Тэхён бид хоёрын зургийг хараад түүний нүдэнд нулимс цийлэгнээд ирэх нь тэр.
-Энэ зурагнууд дээр яагаад чи бид л хоёр байгаа юм?
Түүний хөмсөг нь зангирч,нүдэнд нь нулимс хуран,гараа чанга гэгч нь атгасаар ийн асуух бол би түүний энэ төрхийг харчихаад золтой л айгаад үхчихсэнгүй.
Мэдээж тэр яг л аймшигтай араатан мэт харагдаж байсан.
Би тайвшрахыг хичээн,нүдээ аниад,гүнзгий амьсгаа авлаа.
-Энэ та бид хоёр бишээ.Зурган дээрх эмэгтэй би биш Юнха эгч байгаа юм.Хүргэн ах та буруу ойлгосон бололтой.
Би түүнээс бүхнийг нуун,худал хэлчихэв.
Дараа нь харамсаж магадгүй гэж энэхэн зуур бодож амжсан ч энэ худал үгс гэр бүлийн минь харилцааг аварч,ирээдүйд надад илүү том боломжийг авчирч чадна гэдэгт би бат итгэлтэй байлаа.
-Тэгвэл чи яагаад уйлаад байсан юм?Энэ зурагнуудыг тэврээд? хэмээн түүнийг ихэд сэжиглэнгүй асуухад эхэндээ би юу гэж хэлэхээ олж ядан,сандарсан даа хөл минь чичирч байсан ч удалгүй толгой дээр минь гэрэл асав.
-Шүүгээгээ цэгцлэх гээд та хоёрын зургийг барьж явж байгаад орны буланд хөлөө цохиод,тэгээд газар унаад хамаг зургийг чинь асгаад хаячихсан юмаа.Тэгээд хөл маань зөндөө өвдөөд байсан болохоор уйлчихсан хэрэг.
"Ахх..Би ямар жоохон охин биш дээ!Орны буланд хөлөө цохиод уйлчихдаг хорин таван настай эмэгтэй гэж хаа байдаг юм?Энэнд Тэхён яг итгэлээ юу?" хэмээн өөрийн хэлсэн үгэндээ харамсан,ийн бодон зогсож байсан ч түүний хэлсэн үгс сандралыг минь ор мөргүй алга болгож өгөх нь тэр.
-Ямар жоохон охин байгаа биш дээ?Одоо өвдөж байна уу?Шархны лент наагаад өгөх үү? хэмээн түүнийг тайван,санаа зовсон өнгө аясаар асуухад нь би золтой л зүрхээр явчихсангүй.
Түүнийг надад санаа тавьж байгаад нь яг л үүлэн дээгүүр нисэх мэт л жаргалтай болж байсан ч худал хэлсэн тул татгалзахаас өөр аргагүй болсон юм.
YOU ARE READING
Colorless Flower [√]
RomanceБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...
![Colorless Flower [√]](https://img.wattpad.com/cover/213339590-64-k731686.jpg)