⚘1⚘

1.2K 119 12
                                        

Есөн жилийн минь хайр болон ихэр эгчийн минь хурим сүртэй гэгч нь өндөрлөлөө.

Хэрэв би Тэхёнтой гэрлэсэн бол хурим минь ийм сайхан болох байсан болов уу?

Магадгүй л юм...

Удалгүй эгч сүйт бүсгүйн цэцгээ шидэхээ чанга гэгч нь зарлалаа.Охид,бүсгүйчүүд тэр байтугай зарим нэгэн эрчүүд хүртэл цэцгийг авахыг маш их хичээж байсан нь тэдний царай болон үйл хөдлөлөөс ил тод харагдах ажээ.

Үнэхээр сүйт бүсгүйн цэцгийг авахаар хүнтэй гэрлэдэг гэж үү?

1...
2...
3...

Эгч минь чангаар тоолсоор цэцгээ шидэхэд бүгд л гараа сарвалзуулан,авах гэж оролдох аж.

Харин цэцэг намайг чиглэн нисэх бөгөөд би оногдохыг хүссэнгүй дээ аргагүйн эрхэнд агаарт хөөрч байсан сүйт бүсгүйн цэцгийг авлаа.

Ахх..үнэхээр авахыг хүсээгүй юмсан...Гэхдээ намайг чиглээд ирсэн цэцгийг яалтай билээ...

Эгчээс бусад хүмүүс бүгд л сүйт бүсгүйн цэцгийг гардан авсанд баяр хүргэн алга ташиж байлаа.

Тэхён ч гэсэн...

Удалгүй тэд гялалзсан хар машинд суун бал сараа өнгөрүүлэх далайн эрэгрүүгээ хөдөллөө.

Ээж минь баргар царайлсаар:

-Тэд ирэхдээ аль хэдийнээ хүүхдээ бүрэлдүүлчихээд ирнэ дээ...Юнхи миний охин гайгүй юу?

Хүүхдээ бүрэлдүүлчихээд ирнэ....
Энэ ганцхан өгүүлбэр миний зүрхийг хутгаар сийчих аятай тэвчиж чадахааргүй тийм л их өвдөлтийг мэдрүүлж байлаа.Гэсэн ч би ээжийнхээ санааг зовоохгүйн тулд юу ч болоогүй мэт инээмсэглэсээр:

-Зүгээр дээ ээжээ...Тэхён,Юнха эгч хоёр хамтдаа жаргалтай байвал л болоо.

Хэдий би ингэж хэлсэн ч үнэндээ дотроо аймшигтай их өвдөлт,сэтгэлийн шархыг агуулсаар л байна...

Яг л түүнийг гэсэн бүх дурсамж намайг дотроос минь бага багаар идэх шиг...

Саяхан л гартаа атгаад зогсож байсан эрвээхэй миний хүрч барамгүй тийм л өндөрт нисчихсэн мэт тийм ихээр уй гашууд автчихаад байна.

-Ээжээ,ааваа.Та хоёр түрүүлээд гэртээ харьж бай даа.Би найзтайгаа уулзчихаад очноо.

Намайг ийн хэлэхэд тэд толгойгоо дохин,духан дээр минь үнсээд машиндаа сууцгаан гэрийн зүг давхилаа.

Colorless Flower [√]Where stories live. Discover now