-Тэхёнаа битгий гижигдээд бай л даа!
Би нойрмоглосоор хэлэхэд тэр дүрсгүй гэгч нь инээснээ:
-Миний Юнхи хурдан сэрэхгүй бол Тэтэ нь уйдаад байнаа хэмээн хацар дээр минь үнсэхэд би хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн,нойрмоглосоор:
-Тэгвэл яг тавхан минут.Тэгэх үү Тэтэ?
-Мм...Үгүй ээ
-Яг тавхан минут!Би ийн хэлээд дахиад л зүүрмэглэхэд тэр уруулан дээр минь удаан гэгч нь үнсэх нь тэр.
-Чамайг сэрээхийн тулд зогсоо зайгүй үнсэхээс дээ гэж хэлээд уруул дээр минь шоб шоб хийтэл үнсэх нь надад шагнал мэт л сайхан байлаа.
Хэдий би Тэхёны үнсэлтэнд дуртай байгаа ч үнэхээр унтмаар байсан тул түүнрүү хамгийн өрөвдөлтэй,хөөрхөн царайгаа гарган,хоолойны өнгөө нарийсгаад:
-Ахх Тэхёнаа гуйж байна тавхан минут тэгэх үү?
-Хонгор минь аль хэдийнээ таван минут болчихсон шүү дээ.Тэр ийн хэлээд жуумалзан инээхэд нь би сэрж орхив.
Дахиад л Тэхёнтой өнгөрүүлсэн өмнөх жаргалтай мөчөө зүүдлэсээр өглөөг угтлаа.
Дөнгөж л дөрвөн цаг болж байсан хэдий ч дахин унтаж чадахгүй тул хэсэг орон дээрээ хэвтэж байгаад босон нүүрэндээ маск тавьж,цэнхэр хүрэм,жийнсэн шорт,цагаан пүүз болон цүнх бугуйвч мэтийн жижиг сажиг чимэглэлүүдээ зүүлээ.
Сэтгэлээ сэргээхийн тулд далайг зүглэж буй минь энэ.
Тийм болохоор л байгаа орчинтойгоо зохицохын тулд хөх өнгийн хувцас өмссөн юм.
Машиныхаа цонхыг онгойлгон жигд хурдтай явахад хажуунаас минь салхи үлээх нь үнэхээр таатай байлаа.
Нэлээд удаан явсаны эцэст давалгаалж буй далайн өмнө хөл тавин зогсож байв.
Дөнгөж л нар мандаж байсан тул далай давалгаалах нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдах аж.
YOU ARE READING
Colorless Flower [√]
RomanceБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...