-Хоёулаа зугтацгаая...
Тэхён нухацтай царайлсаар ийн хэлмэгц би яахаа мэдэхгүй дэмий л толгойгоо гашилган сууна.
Хэн ч биднийг олж чадамгүй газарт очоод,аз жаргалдаа бялхан амьдрах сан...
Мөрөөдөл минь хаяанд ирчихээд,биелэх эсэх нь надаас шалтгаалж шийдэгдэх гээд байтал би өөрийгөө умартан,бусдын сэтгэлийг бодон яахаа мэдэхгүй эргэлзэн сууна...
Хэрвээ бид ямар ч хэл сураггүй зугтчих юм бол эцэг эх,Юнха эгч бас Жонгүг нарын минь санаа нь зовно шүү дээ...
Өөрсдийн аз жаргалын төлөө бусдыг шархлуулах нь гэм нүгэл үйлдсэн хэрэг болох болов уу?
Магадгүй л юм...
Түүний асуултын хариуг бодон,шийдвэрээ гаргахын тулд тэнгэрт мишээх сарыг удаан ширтлээ.
Тэхён одоо ч миний гараас атган,хариултыг минь тэвчээртэй хүлээн сууж байв.
-Би...Зугтаж чадахгүй нь...
Таван минут орчим түүнийг надруу инээмсэглэн ширтэж, найдлага тээн хүлээхийг нь харсан ч гэсэн би ийн хэллээ.
Миний гарыг чангаар атгах Тэхёны гар аажим аажимаар суларсаар,хэсэгхэн хугацааны дараа атгасан гараа бүр мөсөн татаж авах нь тэр.
Түүнийг ийм үйлдэл хийхэд зүрх минь дахин бутран унаж,саяхан л мэдрэгдэж байсан догдлол уй гашуугаар солигдож орхилоо.
Гэвч эцсийн эцэст өөрсдийгөө шархлуулах сонголтыг тэр биш би хийсэн шүү дээ.
Дотроо уйлж,хашхичин,бараг л үхэж байсан хэдий ч үүнийгээ түүнд мэдэгдүүлэхгүй гэсэн дээ Тэхёнаас харцаа буруулж байв.
-Гэхдээ..Юнхи..Чи надад хайртай биз дээ?Хоёулаа энэ бүх хэцүү зүйлсийг ардаа орхиж,жаргалдаа умбахад ердөө ганцхан алхам дутуу байхад чи ингээд буугаад өгчих юм бол би...бишээ бид яах болж байнаа?
Тэхён ийн хэлэхэд хоолой нь зангирсан байх бөгөөд харцанд нь гунигийн бороо цутгасан байлаа.
Уучлаарай хайрт минь...
Чамаас болж дахиж шархлахаас айж байна...
Тиймээс энэ сонголтыг хийсэн нь зөв байх...
Магадгүй чи минь Юнха эгчийг хэзээ нэгэн өдөр намайг хайрладгаасаа ч илүү их хайрлаж,харцандаа жаргааж,инээмсэглэлдээ донтуулах бизээ...
YOU ARE READING
Colorless Flower [√]
Любовные романыБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...
![Colorless Flower [√]](https://img.wattpad.com/cover/213339590-64-k731686.jpg)