⚘15⚘

606 58 19
                                    

Жонгүгтай хамт болзоонд явах ес дэх өдөр...

Нар гэрлээ хурцаар гялбуулж,өчигдөрхөн л тэнгэрт байсан хар үүлнүүд салхинд туугдан явж,цэлмэг болох нь бид хоёрын болзоог илүү төгс болгох гэж хичээж буй мэт...

Өмнөх болзоонууд миний хувьд дэндүү үнэ цэнэтэй байсан юм.

Энгийн бөгөөд тав тухтай,сэтгэл догдлуудам мөчүүд...

Гэвч хэнд хайртайгаа мэдэхгүй яваа миний хувьд амьдрал минь яг л төөрдөг байшин шиг болчихоод байна...

Жонгүгийг инээмсэглэж байхыг хараад Жонгүгт хайртай ч юм шиг,Тэхёныг надруу хайр дүүрэн харцаар ширтэхийг нь хараад Тэхёнд хайртай ч юм шиг...

Төөрдөг байшин дотор замаа олж ядан явж байгаа би.Бүхий л мэдрэмжээ өвөртлөн,хэнд нь хайртайгаа мэдэх гэж өдөржин эцэж цуцахаа мэдэхгүй алхана.Гэвч энэ замын төгсгөлд тэдний нэг нь л намайг хүлээж байгаа нь баттай.Тэр нэг хүн нь л намайг жаргааж,инээлгэж,бас догдлуулж чадах байх...

-Өдрийн мэнд!

Өрөөнөөсөө гараад,шатаар доош буухад зочны өрөөнд Тэхён зурагт үзэн сууж байх ба тэр намайг харчихаад ийнхүү мэндлээд,зурагтаа үргэлжлүүлэн үзлээ.

-Өдрийн мэнд! хэмээн гал тогоонд алимны шүүс аягалж байхдаа би ийн хэлчихээд,түүний хажууд очиж суув.

-Юнха эгч хааччихсан юм бэ?

Би ийнхүү асуух зуураа зурагтруу ширтэнгээ шүүсээ ууж суух бол Тэхён санаа алдаад:

-Мэдэхгүй юм даа...Аль өглөө л гараад явчихсан даг.Тэр ойрын үед нэг л сонин болчихоод байгаа.Намайг өмнөх шигээ тэвэрч,бас халамжлахгүй.Гэхдээ энэ нь надад илүү таатай байгаа л даа хэмээн хэлчихээд үл ялиг инээмсэглэхэд нь би толгой дохиод,хэн нэгнийг залгах байх гэж горьдон,дэмий л утсаа ширтэн суух аж.

Хэн нэгэн ч гэж дээ...Мэдээж тэр хүн нь Жонгүг шүү дээ...

Түүнтэй байхад үнэхээр тав тухтай бөгөөд дулаахан мэдрэмж төрдөг.

Тэхёнд гомдож,үхэх тухай бодож явахад минь Жонгүг л намайг инээмсэглүүлж чадсан хүн шүү дээ...

-Юу үзэж байгаа юм?

Аав өрөөнөөсөө гэдсээ маажин гарч ирээд ийн асуухад Тэхён:

-Running man үзэж байна.Та ч гэсэн хамт үз л дээ хэмээн урьлаа.

Утас минь дуугарч эхлэхэд би Жонгүгийг байх хэмээн горьдсоор утсаа харвал үнэхээр л тэр залгаж байв.

Colorless Flower [√]Where stories live. Discover now