⚘19⚘

600 58 6
                                    

Бүрхэг үүлний цаанаас алтан нар гэрлээ цацруулж ядан байлаа...

Эгчийг өнгөрсөн гэх мэдээг сонсоод унтаж ч чадалгүй,бараг л шөнөжин шахуу бодолд дарагдаж,орон дээрээ хөрвөөж хэвтсэний улмаас нүдний минь доогуур хар зураас татсан байв.

Түүнийг өнгөрсөн гэх мэдээ надад үнэхээр хүндээр тусаж байна.Учир нь тэр надтай нэг эхийн хэвлийнд бүрэлдэж,хамт өссөн ихэр эгч дүү болохоор л...

Хэн нэгэн өрөөний минь хаалгыг гурвантаа тогшиход нь би орноосоо босоод,хаалгаа онгойлгож өгөхөд Тэхён зогсож байв.

Өмнө нь Тэхён хаалга онгойлгож өгөхөөр л нүүрэн дээ инээмсэглэл тодруулчихсан зогсож байдаг байсан бол энэ удаа нэлээд баргар царайлаад зогсож байх аж.

Түүнийг гуниж гутархад дургүй юм сан...

-Юнхи,чамайг хоолоо идээрэй гэнээ...

Тэр ийнхүү хэлэхэд би толгой дохиод,түүнийг даган шатаар буулаа.

Гал тогооны өрөөнд орвол ээж,аав хоёр намайг бууж ирэхийг хүлээгээд,хоолноосоо огтхон ч амсаагүй байв.

Өмнө нь энэ ширээнд тавуулаа суудаг байсан юм сан...

Гэтэл одоо дөрвүүлхнээ ширээнд суугаад,сэтгэл гутралаас болоод хоолоо ч олигтой идэж чадахгүй байна...

Би хоолоо арай гэж нэг юм идэж дуусгаад,ширээнээс босоход ээж нэрийг минь дуудлаа.

-Юнхи, өнөөдөр Юнхагийн булшин дээр очоорой...

Ээж зангирсан хоолойгоор ийн хэлэхэд нь би толгой дохиод,өрөөрүүгээ алгуурхан алхав.

Яагаад ийм гунигтай байгаа юм бол?

Юнха эгч энэ ертөнцөд байхгүй болохоор уу?

Эсвэл Жонгүг өмнөх шигээ инээмсэглээд хүрч ирэхгүй болохоор уу?

Аль аль нь зөв...

Би тэднийг үнэхээр их санаж байна...

Гэхдээ...

Жонгүгтай уулзах боломж байгаа л юм сан...

Би хар өнгийн жийнсэн өмд болон хар өнгийн сул цамцаа өмсөж,цүнхээ мөрөн дээрээ тохоод доош буулаа.

Тэхён намайг бууж ирэхийг буйдан дээр сууж байх даа харчихаад:

-Тийшээ одоо явах гэж байгаа юм уу? хэмээн асуув.

Би толгой дохин,хар пүүзээ өмсөн зогсож байтал Тэхён:

-Түр хүлээж бай.Би ч гэсэн хамт явъя гэж хэлчихээд өрөөрүүгээ гүйн орлоо.

Colorless Flower [√]Where stories live. Discover now