⚘20⚘

1.3K 92 29
                                        

Сөүлд ирээд аль хэдийнээ дөрөв хоночихсон хэдий ч Жонгүгтай уулзаагүй хэвээр...

Түүнийг үерхэх санал тавихад нь зөвшөөрөхгүй,Тэхёнтой хамт Австралируу зугтчихаад,гэнэт гарч ирэн,би зөвшөөрч байна гэж хэлвэл надад,магадгүй түүнд ч их эвгүй санагдах байх гэж бодсон доо өдийг хүртэл түүнтэй холбоо тогтоогоогүй юм...

Өнөөдөр ч гэсэн тэнгэр яг л утаа мэт сааралтан үзэгдэж,далай хэн нэгэнд бухимдаж,гомдсон мэт өмнөх өдрүүдээ бодвол бага зэрэг догшин байх агаад,уурандаа эрэг рүү давшилж буй мэт харагдаж байлаа...

Үргэлж л газар дэлхийг халуун дулаан илчээрээ ээж,гэрлээ цацруулдаг шаргал наран өнөөдөр багахан үзэгдэх бөгөөд хүн амьтдын хөл хөдөлгөөн,мод цэцэгсийн найган бүжихийг санасан уу гэлтэй хөвсгөр бараан үүлс дундаас цухуйх гэж хамаг байдгаараа мэрийх хэдий ч тэнгэрийг тэр чигт нь бүрхсэн үнсэн саарал үүлсийг барсангүй ...

Байгаль эх яг л миний сэтгэл санааны байдалтай зохицолдуулан цаг агаарыг өөрчлөх шиг санагдсанд би багахан мушилзсаар,Жонгүгтай хамт суудаг байсан чулуун дээр өвдгөө тэвэрч суугаад,далайн давалгааг ажлаа.

Түрүүхэн л догшин байсан далайн давалгаа одоо илүү дөлгөөхөн болж,бөөгнөрсөн бараан үүлс газарт бороо болон дуслах аж.

Бороон дуслууд газарт үй олноороо унах мөчид би даарсан даа биеэ чангалж,өвдгөө илүү чанга тэврэн суугаад, Жонгүгийг санаж ядсан сэтгэлээсээ болоод тэсэлгүй уйлж орхисон юм.

Би ганцаардмал бас уйтгар гунигаар өөрийгөө дүүргэсэн хүн болчихсон...

Түүнийг санавал уйлж,өнгөрснөө дурсахаар уйлж,ер нь л уйлахгүй өдөр их ховор болчихсон байсан юм.

Ээрж,нүдээ хавдтал уйлсны эцэст бороо сая л нэг юм зогслоо.

Үгүй ээ бороо зогсоогүй байж...

Газарт бороо дусалж буй нь одоо ч сонстох бөгөөд зөвхөн над дээр л бороон дусал буухгүй байгаад нь гайхан дээш харвал нэгэн хар шүхэр үзэгдлээ.

Дотроо түүнийг байгаасай гэж залбирсаар алгуурхан эргэж харвал тэгтлээ их санаж,уулзахыг хүсэн,шөнө бүр зүүдэлж,цаг мөч тутамд бодогддог хүн минь дүрээрээ урд минь сүндэрлэж байх нь тэр.

Colorless Flower [√]Where stories live. Discover now