Бүх зүйл ийм ээдрээтэй болохоос өмнөх үерүүгээ нисээд оччих юмсан..
Сэтгэл хоёрдохын зовлонг мэдрэхгүй,зүгээр л Тэхёныг хайрлаж амьдрах хэрэгтэй байсан юм...
⚘⚘⚘
-Хоёулаа зугтацгаая...Энэ удаад хариугаа сайн бодож байж хэлээрэй хэмээн Тэхён гуниг хурсан нүдээрээ ширтсээр шивнэн хэлэхэд нь би хэсэгхэн зуур дуугаа хураагаад, сарыг ширтэн зогслоо.
Сар олон сая ододтой хамт цэлийсэн том тэнгэрийг чимэхээр заяагдсан чимэглэл аятай байх аж...
Би хариултаа хэсэг бодон зогсож байгаад толгойгоо итгэл муутайхан дохилоо.
Үнэн дээ түүнтэй хамт зугтчихвал Жонгүгийг шархлаад үлдэх вий гэхээс айж байна...
Түүний гэнэн цагаахан инээмсэглэл арчигдаж,надаас болоод хэдэн өдөр,магадгүй хэдэн сар гуниж гутарвал яана?
-Надтай хамт зугтана гэсэн үг үү?
Тэхён найдлага тээж,гэрэлтсэн харцаараа ийн хэлчихээд хоёр гараас минь атгахад би толгойгоо зөөлөн сэгсрээд:
-Үгүй дээ..Хариугаа сайн бодож үзэх хэрэгтэй байна гэж хэлээд түүний царайг ч харалгүй,бушуухан шиг л өрөөрүүгээ гүйн орлоо.
Өрөөндөө орж ирэн хувцасаа сольчихоод,орон дээрээ таван хошуу болон хэвтэж,зөөлөн дэрээ тэврээд,элдэв зүйлсийг тунгаан бодсоор аль хэдийнээ шөнийн арван хоёр цаг болчихсон байв.
Би тэвэрч байсан дэрээ орон дээрээ тавиад,гал тогооруугаа очин,өөртөө ус аягалан зогсож байтал гэнэт л хаалга онгойгоод,буцаад хаагдах нь дуулдлаа.
"Ийм орой болчихсон байхад хэн ирдэг байнаа?" гэж бодсоор чимээгүйхэн гэтээд булан эргэхийн даваан дээр хэн нэгэнтэй духаараа мөргөлдчих нь тэр.
Духаа барин ёолсоор түүний царайг харахын тулд гэрлээ асаахад Юнха эгч гараа урдаа авчихсан,өлмий дээрээ гишгэн зогсож байв.
Тэр яг л нохой шиг харагдаж байна...
Юнха хоолойгоо засаад,энэ гэрт яг л анх удаа ирж буй мэт нүдээ ийш тийш эргэлдүүлэх агаад духнаас нь хөлс цуван гарахын зэрэгцээ түрүүхэн мөргөлдсөн тул дух нь улайчихсан байсан юм.
Би инээдээ барьж ядан зогсож байтал Юнха хоолойгоо дахин нэг засчихаад,надруу хяламхийн харсаар:
YOU ARE READING
Colorless Flower [√]
RomanceБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...