Болдогсон бол би яг одоогийн энэ цаг хугацаандаа үүрд баймаар байна...
Учир нь ирээдүйд бид дахиж хэзээ ч уулзаж чадахгүй байж магадгүй хэмээн бодохоос сэтгэл өвдөх шиг...
Гэсэн ч ирээдүйд намайг чин сэтгэлээсээ хайрлаж,хэзээ ч гунигт автуулахгүй,жаргалд умбуулах хэн нэгэн гарч ирнэ гэж бодохоор сэтгэл минь бага ч атугай тайвширч байлаа.
-Юнхи,даарахгүй байна уу?
Норчихсон ногоон өмд,саарал цамцтайгаа чичигнэн сууж буй намайг харсан Инүгийн санаа нь зовсон бололтой ийнхүү асуув.
-Д-д-даа-р-р-аад-д бай-наа...Г-гэхдээ -з-зү-зүгээрээ.
Би даарсан ч гэсэн аль болох ээрэхгүйг хичээн хэлсэн ч,хичээл зүтгэл минь амжилт олоогүй юм.
Урд мах шараад зогсож байсан Тэхён намайг шоолон инээснээ:
-Хохино.Амиа хорлох гэж оролдсоны чинь шийтгэл за юу!Бэр дүү гуай! гээд хэлээ гаргахад нь Инү,Жонгүг хоёр санал нэгдэн,толгой дохив.
Намайг бэр дүү гэж дуудах болгонд нь дэндүү ихээр гомдох юм.
Хайртай залуудаа "бэр дүү" гэж дуудуулахад зүрх минь ахин дахин бутран унадаг.Зөвхөн энэ хоёр л үг надад далайн гүн дахь дөрвөн мянган метр даралтын өвдөлтийг мэдрүүлдэг.
Зүрх минь ахин дахин бутарсаар байгаад нэг л өдөр хэзээ ч эргээд нийлж чадахгүй байх вий гэхээс айх юм.
-Жонгүгийн өгсөн цамцыг тайлаад,энийг өмсөөд сууж бай.Би өмд аваад ирье.
Тэхён надад хандан ийн хэлчихээд, цамцаа өгөхөд нь би баярласан даа бараг л түүнийг үүрээд,далай гатлах хэмжээний эрч хүчтэй болчихов.
Гэхдээ цамцаа яаж тайлах уу?Хажууд бүхэл бүтэн хоёр эрэгтэй хүн байна шүү дээ!
Инү яг л миний бодлыг сонссон мэт:
-Жонгүг бид хоёр эргээд харж байх болохоор чи Тэхёны цамцыг гялс өмсчих.Бид харахгүй ээ,амлаж байна! гэж хэлчихээд эргэн харлаа.
Би Жонгүгийн нойтон цамцыг тайлаад,Тэхёны өгсөн цамцыг өмсөж байх зуур Жонгүг амандаа дуу аялан зогсох аж.
Чи мэдэхгүй хэдий ч
You got the best of me
You got the best of me
So please just don't leave me
You got the best of me
Чи миний аврал
Чи миний бамбай
Надад чи л байхад хангалттай
You got the best of me
Чи л надад хэрэгтэй
So please just don't leave me
You got the best of me....
YOU ARE READING
Colorless Flower [√]
RomanceБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...