⚘10⚘

818 73 7
                                        

-Явцгаая!Арав хоногийн болзоот бүсгүй минь...

Жонгүг ийн хэлээд дахиад л сэтгэл татам сайхан инээмсэглэлээ нүүрэндээ цацруулахад сэтгэлд минь хурсан хар үүлс бүгд салхинд туугдаад явчих шиг боллоо.

Дахиад л догдлол мэдрэгдэж байна...

Зүрх минь үнэхээр хурдан бөгөөд эрч хүчтэй цохилж байна...

Хурдан бөгөөд эрч хүчтэй...

Энэ мэдрэмж шохоорхол байх тийм үү?

Аль эсвэл дурлал юм болов уу?

-Тэгье ээ!Арав хоногийн болзоот залуу минь...

Би ийн хэлээд түүний зүг инээмсэглэн ширтэхэд тэрээр ичсэн бололтой доош хараад эгдүүтэйгээр инээмсэглэн зогссоор л байв.

Удалгүй тэрээр буцаад надруу эгцлэн харж,миний гараас хөтлөн,манай гэрийн хаалгаар хамтдаа гарцгаалаа.

Гарч ирэхэд ямар ч машин байхгүй байсан тул би түүнрүү "Машин хаана байна?" гэсэн харцаар ширтэж эхлэхэд тэрээр инээмсэглээд:

-Машин хаана байгаа юм бэ гэж үү?Инүгийн гэрт байгаа.Яг ингэж асууна гэж мэдсэн юмаа гэсээр тэнгэр ширтэн зогсох аж.

Би түүнээс илүү тайлбар хүсэх мэт чимээгүй зогссоор л байсан юм.

Харин тэрээр цэлмэг тэнгэрээс харцаа салган,надруу инээмсэглэн ширтэхэд би түүний гялалзсан хоёр нүдэнд ховсдуулчихсан юм шиг л болчихсон.

Ёроолгүй далай мэт,эцэс төгсгөлгүй огторгуй мэт тодоос тод гялалзах түүний хоёр нүд...

Түүний нүдэнд нь ховсдуулж,харцанд нь энхрийлэгдэх нь миний жаргал бололтой...

Жонгүг бол миний цэцэгчин...

Харин би Тэхёнаас болоод хатаж гундсан өнгө муутай цэцэг...

Хэн нэгнээс болж хатаж гундсан цэцгийг аван,энхрийлэн хайрлаж, халамжилж,арчилж буй сайхан сэтгэлт цэцэгчин...

-Хоёулаа өнөөдөр сайн танилцах хэрэгтэй.Чиний дуртай зүйлсийг мэдэж байж л болзоогоо төгс болгоно шүү дээ.Тийм биш гэж үү?

Тэрээр толгойгоо үл ялиг хазайлган ийнхүү асуух бол би юу ч хэлсэнгүй зүгээр л толгой дохив.

Гэнэт л тэр хошуугаа унжуулаад,гомдонгуй өнгө аясаар:

-Чи хааяа даа ч гэсэн толгой дохихын оронд "за","тиймээ" гэх  үгсийг ашиглах хэрэгтэй шдээ.Чамайг байнга толгой дохиод байхын бол хэн нэгэн хэлгүй юм байна гэж бодно.Тиймээс толгой дохихын оронд үгс ашигла.Ойлгосон уу? хэмээн яг л лууван идэж буй туулай шиг амаа хурдан хурдан хөдөлгөлөө.

Colorless Flower [√]Where stories live. Discover now