~Taehyung~
-Юнхи...Би чамд хайртай...
Хамаг зоригоо чангалан,түүндээ хэлэхийг хүссэн үгээ сая л нэг юм нулимс дуслуулан хэлсэн ч тэр минь миний нүдрүү эгцлэн харж ч чадахгүй дэмий л газар ширтэн зогсох аж.
Хэсэг газар ширтэн зогсож байснаа нүдрүү минь эгцлэн хараад:
-Харин...би танд хайргүй!
Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэр минь надруу уур хилэн,гомдол цөхрөлийн харцаар ширтэж байсан...
"Би танд хайргүй" хэмээн хэлэх агшинд нүднээс нь нулимс урсаж,юу ч болоогүй мэт инээмсэглээд нулимсаа арчсан...
Би түүнийгээ шархлуулчихсан бололтой тийм үү?
Ой санамжаа эргүүлж авмаар байна...
Бүгдийг нь...
Юнхитэй өнгөрүүлсэн дурсамжнууд аль хэдийнээ бага багаар сэргээд эхэлсэн ч гэсэн дээ ой санамжаа бүгдийг нь эргэн санамаар байна...
Юнхи Бэкхёны урд очин бөхийснөө гэрлүүгээ хурдан хурдан алхлав.
Уучлаарай Юнхи...
~Yunhi~
Хайртай шүү гэдэг үгийг тэр нэгэн хүнээс сонсохыг үнэхээр их хүссэн ч түүнийгээ ийн хэлэх агшинд аль хэдийнээ өөр хүнд сэтгэл алдарсан байх тэр л мөч...
Яг л чихэр идэх дуртай хэдий ч сүүлдээ харшилтай болохтой адилхан мэдрэмж юм...
Харамсахаас өөр зүйл хийж чадахгүй нь...
"Юнхи...Би чамд хайртай..."
Энэ үгээ арай эрт хэлчихэж болоогүй юм гэж үү?
Юнха эгчтэй хуримаа хийхээс өмнө үүнийгээ хэлчихсэн бол одоо бид ийм байдалтай байх ёсгүй байсан юм...
Би чамаас болж шархалсан...
Одоо чиний ээлж бололтой...
Хайртай хүнээ өөр нэгэнтэй нялуурч,хамт тэврэлдэн суух ямар байдгийг чи минь одоо л мэдэх нь...
Миний мэдэрсэн тэр бүх сэтгэлийн шархыг чи одоо мэдэрч үзнэ...
Амиа хорлох хэмжээний гунигладаг болохыг ч гэсэн...
Гэхдээ чамд энэ бүхнийг мэдрүүлэхийг хүсэхгүй байна...
Зүгээр л Юнха эгчтэй хамт жаргалтай амьдарч байвал л болох нь тэр...
YOU ARE READING
Colorless Flower [√]
RomansaБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...
![Colorless Flower [√]](https://img.wattpad.com/cover/213339590-64-k731686.jpg)