~Yunha~
Юнхигийн надад хэлсэн үгс хатуу хэдий ч үнэн юм...
Би түүний гэсэн юм бүхнийг булаадаг байсан ч Юнхи надад огтхон ч уурладаггүй,харин ч инээмсэглээд өгдөг байсан юм.
Гэвч түүнийг ингэх тусам улам л даварч,бүр түүний есөн жил үерхсэн Тэхёныг ой санамжаа алдсанаар нь далимдуулаад аваад суучихсан...
Би зүгээр л өөрийн шунал болон хэсэгхэн зуурын шохоорхол доо автаад бүхэл бүтэн дүүгийнхээ амьдралаар тоглочихлоо шүү дээ...
Би хамгийн муу эгч юм...
Дүү минь надад яг л сахиусан тэнгэр шиг ханддаг байхад би түүнд ховдог шулам шиг л аашилдаг байж...
Өөрийгөө үзэн ядаж байна...
Уг нь би ч гэсэн Юнхитэй дурласан залуугынхаа талаар ярилцаж,хамт дэлгүүр хэсэж үзэхийг хүсдэг юмсан...
Би бороон дунд нулимс дуслуулан алхсаар гүүрэн дээр ирлээ.
Хашлага дээр нь авирч зогсоод үсрэх үгүй дээ эргэлзэж байсан хэдий ч түүнд хийсэн нүгэл бүхнээ бодоод өөрийгөө бүр ч ихээр харааж зүхэн,дэлхийгээс тонилоод өгмөөр санагдав.
Юнхи...Миний өмнөөс сайхан амьдраарай...
~Yunhi~
Жонгүг намайг далайн эрэг дагуулан ирлээ.
Нар жаргах дөхөж байх агаад,тэнгэрт хэдхэн бараан үүл хуралдаж,салхи бага зэрэг ширүүсч эхлэв.
Жонгүг гараас минь хөтөлсөөр өмнө нь сууж байсан чулуун дээрээ ирж суугаад,зүүн чихэнд минь чихэвч зүүлгэж өглөө.
Чихэнд минь гайхалтай сайхан дуу болон далайн давалгаан чимээ хоршилдож,төгс зохицолыг үүсгэх аж.
Хэр удаан дуу сонсож суусан юм бүү мэд.Бараг л хорин минут орчим дуу сонсож суусны эцэст Жонгүг чихэвчээ далд хийн, намайг хөтлөн дээш босон зогслоо.
-Нар жаргаж буй нь дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз?
Жонгүг далайн зүг ширтсээр ийн асуухад түүний үс салхинд багахан намирах аж.
Би толгой дохин,далайн зүг харлаа.
Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм л үзэсгэлэнтэй байна...
Жаргаж буй нарны улбар туяа хөх далайг гэрэлтүүлэн,шаргал өнгөөр чимэж байв.
Хэсэг хугацааны дараа Жонгүг уртаар амьсгаа аван,гаргалаа.Тэр яг л сандарч буй мэт харагдах хэдий ч би түүнийг яагаад сандарсныг нь мэдэхгүй тул түүний хэлэх үгийг тэвчээртэй хүлээн зогсов.
YOU ARE READING
Colorless Flower [√]
RomanceБидний хайр эхэндээ яг л дэлбээлж буй сарнай мэт байсан тийм үү?Хүрэхээс ч хайран санагдаж,хайрлаад л,арчлаад л баймаар тийм л үзэсгэлэнтэй эхлэл... Гэвч хичнээн үзэсгэлэнтэй сарнай байсан ч хэзээ нэгэн өдөр орших шалтгаан үгүй болоход нь хогийн сав...