⚘8⚘

745 82 11
                                    

~Yunhi~

Далайн давалгааг харсан даруй даа л хамаг гомдол цөхрөлөө гээж,маргаашийг сайхнаар төсөөлөн бодох юм...

Гэхдээ энэ сайхан төсөөлөл минь хийсвэр биш бодит болох боломжтой болов уу?

Бүгд л хөгжилдөн тоглож байхад би л ганцаараа далайн эргийн ойролцоох томоохон,гөлгөр чулуун дээр,бүрхэг тэнгэрийн хаяаг ширтэн,дахиад л өнөөх уйтгарт бодлуудаа бодон суух ажээ.

Юм бүхэн хэвэндээ байдаггүй юм.Цаг хугацааны эрхэнд тэд бүгд л өөрчлөгдөж таарна!

Миний Тэхёныг гэх сэтгэл үүрдийнх биш хэсэгхэн зуур тогтнох зүйл л байгаасай.

Намайг хайрлахгүй нэгнийг хайрлаж,өөрийгөө шархлуулмааргүй байна...

Бас хайртай нэгнээ ихэр эгчтэй минь байхыг ч харахыг хүсэхгүй байна...

Ер нь би яагаад энэ хараал идсэн дэлхийд төрчихсөн юм бэ?

Өөр гариг ертөнц бус яагаад заавал дэлхий гэж?

Магадгүй бие биенийгээ чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй гариг,эсвэл хүнийг хайрладаггүй ч гэмтээж,зовоож чаддаггүй тийм гариг дээр төрсөн бол хамаагүй амар байх байсан биз.

Түүнийг л хайрлаад байдаг энэ зүрхээ гараараа суга татаад,газар дэвсэлчихмээр...

Гэвч ийм зүйл огтхон ч болохгүй...

Зүгээр л тэр үед живээд үхчихсэн минь дээр байж.

Дахиж өөрийгөө шаналгалгүйгээр
Дахиж сэтгэлээ шархлуулалгүйгээр
Дэлхий ертөнцөөс бүр мөсөн ангижрах хэрэгтэй байсан юм...

Чихэнд минь гэнэтхэн л гайхамшигтай ая бүжиж эхлэх нь тэр.

Гайхан хажуу тийш харвал Жонгүг чихэвчнийхээ баруун талыг нь надад зүүлгээд,зүүн талыг нь өөрөө зүүсэн байлаа.

Түүний нүдэнд оч гялалзаж,улаа бутрах урууланд нь гэм зэмгүй цагаахан инээмсэглэл тодрох аж.

Нэг л мэдэхнээ түүний орчлон ертөнцийг агуулах мэт гүн бор нүднээс нь харцаа салгаж чадамгүй,бүр мөсөн уусаад орчих шиг л болов...

Магадгүй энэ харц л намайг тайтгаруулж,шархалсан зүрхийг минь гэсгээх бололтой...

Түүний инээмсэглэл л намайг хангалттай мансууруулж,тархийг минь бүр мөсөн эзэмдэх бололтой...

Colorless Flower [√]Where stories live. Discover now