⚘3⚘

855 79 5
                                        

Хэн нэгэн хаалгыг минь балбахад би цочин сэрлээ.

Удахгүй явчих байх хэмээн бодоод орон дээрээ тааз ширтэн хэвтсээр байсан ч хэн нэгэн хаалгыг минь зогсоо зайгүй тогшоод л байв.

Сайхан зүүднээс минь сэрээж орхисонд би бухимдсан даа хаалгаа онгойлгон:

-Хүн сайхан зүүд зүүдэлж байхад-...

Өрөөний минь хаалгыг дахиад ганц удаа ч болтугай тогшоосой
Өөдөөс минь дахиад ганц ч удаа болтугай эгцлэн хараасай гэж хүссэн хүн минь яг одоо миний өмнө инээмсэглэн зогсож байлаа.

Хэт их баярласанаас болж нүдэнд минь нулимс хуржээ.

Үүнийг минь харсан Тэхёны царай нь барайгаад:

-Бэр дүү,чи зүгээр үү?Наад үс гэзэг чинь бас нүдэнд чинь нулимс-...

Бэр дүү гэнээ?Түүнээр хайраа,хайрт минь,Юнхи гэж дуудуулж үзсэнээс биш бэр дүү гэж дуудуулах тухай бодоо ч үгүй явж.

Тиймээ...одоо би түүний бэр дүү шүү дээ.Харин тэр бол миний хүргэн ах...

-Зүгээр дээ Тэхё-..Бишээ,х-хүргэн ахаа...

Өөрийнхөө нулимсыг барьж ядан ийнхүү хэлэхэд хоолой минь сааралтан,чичирч байлаа.

-Гэхдээ,чи өвдөө юу?Би эм аваад ирэх үү?

Тэр надруу санаа зовсон харцтай ширтсээр хэлэхэд нь би өөрийгөө арай ядан хүчлэн инээмсэглээд:

-Зүгээр дээ.Зүгээр болохоор-...
-Гэхдээ бэр дүү чи-...
-Зүгээр!Зүгээр гэж байна!Яахаараа хүний амьдралд гэнэт орж ирчихээд гэнэтхэн алга болоод өгч чаддаг байнаа!?Чам шиг ийм өөдгүй амьтан байдаг юм уу???Надад л хайртай,надтай л гэрлэнэ гээд инээмсэглэн ярьдаг байсан байж яаж ихэртэй минь гэрлэж чаддаг байнаа!?Чамд ер нь ичих нүүр гэж байна уу?Эгчтэй минь гэрлэхээсээ өмнө ядаж есөн жил үерхсэн намайг бодож болсонгүй юу!?Яг одоо гараад өг!Бас дахиж намайг битгий бэр дүү гэж дуудаарай!!!

Би гомдсон доо ийнхүү нулимс дуслуулан,хашхичин хэлэх бол тэр сандарсан даа дэмий л харцаа дальдчуулна.

-Юнхи чи-...
-ГУЙЯ!!!ГАРААД ӨГ ГЭЖ БАЙНА!!!НАДАД БИТГИЙ АНХААРАЛ ТАВЬ!!!НАМАЙГ БИТГИЙ БЭР ДҮҮ ГЭЖ ДУУД!!!МИНИЙ НҮДЭНД БҮҮ ӨРТ!!!

Би эхэр татан уйлж эхлэлээ.

Яагаад заавал ихэр эгч минь гэж...
Өөр хүн олдоогүй юм гэж үү?

Colorless Flower [√]Where stories live. Discover now