⚘13⚘

644 70 7
                                    

~Taehyung~

Чиний сэтгэлээ зовоосон бодлын үр дүн,түүний сэтгэлээ зовоох бодлын эхлэл...Үүнийг л сэтгэлээ илчлэх хэмээн нэрийддэг...

Хайртай түүндээ сэтгэлээ илчилсэн ч хариуд нь "Би чамд хайргүй" гэх үгийг сонсох ямар хэцүү байдгийг мэдэх үү?

Чи хэзээ ч энэ үгийг дахин сонсохыг хүсэхгүй гэдгийг амлаж байна.

Дахиад л толгой минь зүүгээр хатгуулж буй мэт өвдөж эхэллээ.

Толгойгоо хоёр гараараа чанга даран,орон дээрээ унахад хаалга онгойлгон Юнха орж ирэв.

Өвдөлтөө тэсвэрлэн,орон дээр тийчигнэн хэвтэж буй намайг хараад түүний нүд нь бүлтийж,хажууд минь гүйн ирээд:

-Тэхёнаа...Зүгээр үү? хэмээн асуухад нь би толгой сэгсэрлээ.

-Эм..эм..Толгойны эм хаана байнаа...

Юнха шүүгээ уудлан,доторх зүйлсийг нь хаман гаргах зуураа ийнхүү амандаа бувтнах аж...

Удалгүй тэр гартаа цагаан савтай эм барьсаар хажууд минь ирэн,нэг аяга ус өгөөд:

-Энэ эмийг уучихвал хамаагүй дээрдэх байх...

Түүнийг ийн хэлээд ус,эм хоёроо сарвайхад нь би толгой сэгсэрлээ.

Чамаас юм авч идэж, ууна гэдэг шулмын гараас хорыг авч,өөрийн хүслээр залгиж байгаагаас ялгаа юу байх вэ дээ...

  ⚘⚘⚘

Харанхуй тэнгэрт одод түгэж,саран авхай тэртээд мишээнэ...

Цасан ширхгүүд түүний минь үсэн дээр будран унаж,тэрнийг улам л үзэсгэлэнтэй харагдуулж байх аж...

Юнхи сарны өөдөөс инээмсэглэн ширтэж байснаа гүн хар нүдээрээ надруу эгцлэн хараад:

-Төрсөн өдрийн мэнд Тэхёнаа...Чамтай хамт байсан тав дахь жил хэмээн нил ягаан өнгийн бэлэгний ууттай зүйл өглөө.

Өнөөх уутыг нь аятайхан шиг салгаж авбал дотроос нь уншихыг хүсэж байсан ном маань гарч ирэх нь тэр.

Уншихыг хүссэн номоо авсан тул баярласан даа түүнийг чанга гэгч нь тэвэрлээ.

-Юнхи..Би чамд хайртай...

Намайг ийн хэлэхэд тэр инээгээд:

-Би ч гэсэн чамд хайртай...

Colorless Flower [√]Where stories live. Discover now