Chapter 1.

1.5K 93 19
                                    

"Ч-чи миний даалгавраас хуулмаар байна уу?" Би эргэлзэнгүй ийн асуухад хоолой минь ууртай, хачин гэмээр сонсогдож байсан ч үнэнийг хэлэхэд, би түүнийг хариулт хэлэхгүйг нь мэднэ.

Тэр нүүрээ над руу эргүүлэхэд гүн хар нүд нь миний нүдэн дээр туслаа.

Энэ магадгүй анх удаа Юнги намайг хүлээн зөвшөөрөн, над руу харж буй тохиол байх.

Энэхүү чимээгүй байдал надад тухгүй санагдаж байлаа. Түүний царай нь дэндүү төгс харагдаж, хар үс нь түүний духных нь урдуур унжжээ. Түүний энэ шаазан эдлэл мэт царай нь намайг бодит байдалд түүнийг дэндүү үзэсгэлэнтэй гэж бодоход хүргэж байв.

Би өөр тийш харцаа шилжүүлээд, уруулаа хазалсаар удаанаар дэвтрээ түүний тал руу шилжүүллээ. Магадгүй түүнд энэ огт хэрэггүй байх. Түүнийг ердөө ганц үг хэлэхэд л ангийн бүх охид түүнд дэвтрээ өгөхдөө үхэхээс ч буцахгүй.

"Баярлалаа" Тэр гүн хоолойгоор ийн бувтнав.

Яг л зүүд мэт. Би түүнд дэвтрээ өгөн тэр гэрийн даалгавар руу минь нэг хяламхийж харчихаад түүнийгээ өөрийнхөө дэвтэр дээр буулгаж байлаа.

Энэ нь түүний надтай ярьж буй анхны тохиол. Миний ширээний хамтрагч Мин Юнги.

"Дахин баярлалаа" Тэр багшийг ангид орж ирэхэд ийн бувтнаад, дэвтрийг минь түргэхэн буцааж өглөө. Би түүн рүү бөхийсөн болоод харцаа багш руу шилжүүлэв.

Энэ ердөө л миний хийж чадах зүйл.

Би түүнтэй ярьсандаа одоо ч итгэхгүй байлаа. Тэр их хүмүүс дундаас бүр түүнтэй шүү!

Бас энэ бүх зүйл хоёр сарын өмнөөс эхэлсэн.

Би нойрмоглон, толгойгоо маажсаар сургууль руу орж байсан юм. Хөлөө чирж ядсаар сургуулийн коридорт удаанаар алхалж байтал бүх хүүхдүүд зарын самбар луу гүйж эхлэх аж. Надад нэг их хамаагүй зүйл л дээ.

Сургуулийн амьдрал үнэхээр уйтгартай. Миний суудлын хувиар жилд хоёр удаа санаандгүй байдлаар солигдон, би шинэ ширээний хамтрагчтай болно. Энд ямар ч догдлоод байх зүйл байхгүй.

Гэхдээ энэ зөвхөн миний л бодол. Тэр үед бурхан яг л миний бодлыг өөрчлөхөөр өөр төлөвлөгөөтэй болчихсон мэт байсан.

Би зарын самбар дээр өөрийнхөө нэрийг олж харах үед нүд минь томрон, зүрх минь яг л ходоод руу орчихсон юм шиг санагдав.

Мин Юнгигийн нэр яг миний нэрний хажууд бичигдчихэж.

Би хоёр дахь аа харан, сая орчим удаа шалгалаа. Нүдээ анин буцаж нээгээд дахин, дахин харсан ч огт өөрчлөгдөөгүй байв. Энэ яг бодит болж буй зүйл байсан юм!

First Love [Completed]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin