Нэг номер ийн, газар доор байрлах бяцхан карокены тооцооны ширээтэй хамгийн ойрхон байрлах өрөөнөөс хамаг чангаараа солгойрон дуулах хоолой сонстох агаад ширээний ард зогсох эмэгтэй ажилтан, нойлын өрөөний урдах сандалд суугаад тамхи татах залуу хоёр тэр чимээний гэрч бас хохирогч нь болж байлаа.
Дуучин залууг дээд өнгө авах гэж чарлах бүрт бүсгүй эрхгүй ярвайх бол сандал дээр хөлөө ачин суугаад тамхилах эр тайвнаар инээмсэглэнэ. Тэр залуу дууг чин сэтгэлийн угаас дуулах ажээ.
Дуу төгсгөлдөө ирж, түүнтэй цуг цаг ч дуусахад өнөө их чанга чимээ гарч байсан өрөөний хаалга нээгдэж албархуу хослол өмссөн залуу ганцаараа гарч ирэв.
Үйлчлэгч бүсгүй өөрийн эрхгүй түүнийг ширтэх агаад тэр бүх чимээ гаргаж байсан хүнийг энэ залуу гэдэгт итгэж чадахгүй байлаа. Гелдсэн үсээ нэг тийш нь болгон янзласаар, духныхаа хөлсийг арчин тооцоны ширээний урд ирэхэд нь түрүүнээс хойш нойл орчхоод тамхи баагиулж суусан залуу ч сандаалаасаа өндийв.
Тэрээр хөх хослолтой, нэг гартаа ажлын цүнх барьж, халааснаасаа шилээ гаргаж зүүх заалуугийн дэргэд, ерөөсөө л байгаа байдал нь бүхэлдээ төрийн албаны ажил л хийдэг болов уу гэмээр түүний хажууд ирж зогсоход хоёр залуу тэс өөр ертөнцийх мэт санагдана. Тамхи ханхлуулах залуу неон шар өнгийн юүдэнтэй цамц, хар саравчтай малгай, гялалзддаг канттай сул бэлтгэлийн өмдтэй байх агаад тэкэн дээр үлдээсэн байсан мөнгөн гитарын цүнх авч мөрөн дөө үүрчээ.
- Тооцоогоо.
Түүнийг ийн хэлэхэд бүсгүй хэсэг төөрөлдөн тэдэнрүү ширттэл төрийн албаны төрхтэй нэгэн нь доош харж шилээ дээшлүүлэх бол гитар үүрсэн залуу инээмсэглэн
- Хамт явж байгаа юм аа гэв.
- Аа за уучлаарай, одоохон. 2500 вон болж байна.
Тооцоогоо хийж зэрэгцэн алхсаар шатаар дээш өгсөх залуусын ардаас бүсгүй ширтэж зогслоо.
Тэд хоорондоо юу ч юм ярих бөгөөд тамхиных нь утаа одоо ч үнэртэх залуу инээснээ нөгөөгөө мөрөөр нь тэврэхэд өнөөх нь тэр даруй өөрөөсөө түлхээд цүнхээрээ цохиод авах ажээ. Хариуд нь залуу ёолж, тэгээд удалгүй инээсээр дахиад л зүүгдэх гэж зүтгэхэд энэ удаад төрийн албаны ажилтан ч тэсэлгүй инээж эхлэв.
Бүсгүй тооцооны ширээний өмнө нойлын урд сууж байсан залуугаас сүүлдэж ирсэн, мөн тэднийг угтаж авсан үйлчлэгч биш учир түүнийг нэг номерын өрөөнөөс гарч ирэхийг хараагүй ажээ.
- Хан Жисон, тамхинаас гарна гэдэг чинь надаас нуугдаж татна гэсэн үг биш.
- Үгүй ээ. Энэ яг тийм гэсэн үг.
Мину толгой сэгсэрч, гитар үүрсэн залуу харин түүнрүү найган ирж гудамжны нөгөө талруу цааш жаахан түлхээд инээмсэглэнэ.
- Гэрлүүгээ, хонгор минь!
- Чимээгүй.
- Яасан бэ?
- Яагаа ч үгүй ээ.
- Миний хонгор ичээ юу даа?
- Намайг битгий тэгж дуудаад бай.
- Хонгор оо.
- Алчихна шүү.
- Заа.
Хоёр залууг гэрлүүгээ алхах зуурт, гадаа намрын сэрүүхэн үдэш айлчилж, гудамж талбайд ажил тарах цагаар хөл хөдлөгөөн ихсэн бужигнажээ.
- Би танай ажлыг эрт тарахад дуртай.
- Би ч бас манай ажлыг эрт тарахад дуртай.
Мину ийн хэлж, өөрлүү нь инээмсэглэх Жисонд хариу инээмсэглэхийн оронд үл мэдэг дөхөөд гараас нь атгалаа.
- Шар айраг аваад орох уу?
Жисоныг ийн санал болгоход Мину
- Дарс байвал ямар вэ? Урамшуулал авсан гэж хэлээд мишээлээ.
- Ах аа! Та нээрээ, үнэхээр надад хэтэрхий их хайртай бололтой.
- Булчихна шүү.
- Заа.
"The Couple" цуврал гэж ойлгож болно. Чангбинтай бичвэр харилцааны эхэн үе бол энэ бичвэр тодорхой хугацааг хамт туулж ирсэн хосын түүхийг өгүүлнэ ээ.
Цуврал гэж нэрлэх нь зөв үү? Мэдэхгүй ээ хаха юутай ч их хайраар бичсэн юм шүү.
YOU ARE READING
the COUPLE-verse.2(ДУУССАН)
Fanfiction- Би чамд дургүй гэдэг нь би чамд хайргүй гэсэн үг биш. - Тэр чинь юу гэсэн үг юм бэ, ах аа.. - Тэгж л ойлго.