Миний үл мэдэх өөр нэгэн төрх чамд минь бий болсон ч,
Миний хэзээ ч үл мартах цорын ганц төрх ой тойнд минь оршдог.
Миний үл таних чиний ондоо зан ааш бий болсон ч,
Миний хэзээ ч үл ойшоох жинхэнэ чи үргэлж танигдана.🎄✨🎄
Тэхён, Жонгүг, Жимин гурав Хүвилле тосгоны дарга байсан Ким Намжүны том харшид хамтдаа ажлаа төлөвлөн сууж байв. Өмнөх гэрийн эзнийг гянданд хорьсноос болоод энэ байшин одоо Ким Тэхёны өмч болж ээ. Өөрийнхөө эд хөрөнгийг нэр төртэйгөөр авсан мэт сэтгэл хангалуун суух залуу цагаан цамцныхаа ханцуйг дээшлүүлэн газрын зураг руу хуруугаараа заан тэмтэрсээр тосгоны захын хэсэгт авчрав.
"Энд" гэсээр уултай ойрхон харагдах том хувийн сууцыг балаар тойруулан зурахад Жонгүг хөмсгөө зангидан:
"Энэ чинь Жон Хусог генералын гэр биш гэж үү? Тэднийх рүү халдахдаа үнэхээр итгэлтэй байна уу?"
"Мэдээж. Бусад бүхий л цэргийн дарга нарыг өөрсдийнхөө талд оруулсан байхад энэ мууг яагаад болохгүй гэж?"
Тэхёныг шүдээ зуун заналтай нь аргагүй инээхэд Жимин энэ бүхний цаана нууц утга санаа байгааг сайн мэдэж байв.
"Яагаад заавал Жон Хусогийг хоослох гээ вэ? Түүнд арми бий. Магадгүй арай өөр хэсгээс эхлээд дараа нь илүү хүчирхэг болж байгаад......"
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.