2.5

620 92 10
                                    

"She had the power to change everything but no one knew"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"She had the power to change everything but no one knew"

"She had the power to change everything but no one knew"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🔥✨

Халуу дүүгсэн жижигхэн өрөөнд эмэгтэй хүний уянгалаг дуу эгшиглэх бөгөөд түүний догдолсон хоолойны өнгийг даруу төлөв тайван эрийн дуу дарна. Хусогоос нууцаар Синдитэй уулзахаар болсон Юнги чимээгүйхэн л өөдөөс нь харан томоо ширээний ард суух гоо бүсгүйг шүлсээ гоожуулах шахан ширтэнэ.

"Ах чинь хаана байгаа юм?"

"Тэхёны хамгаалтан доор байгаа учраас аюулгүй дээ" хэмээн улаан дарснаасаа шимэн өгүүлэхэд Юнги хэлээ хацрынхаа цаанаас түлхэн,

"Яасан чи тэг гэж Тэхёнаас гуйгаа юу? Ахыг минь л алахгүй гэвэл чиний талд орж элэг нэгтэн болсон хүмүүсээ нэг нэгээр нь нядална гэсэн үү?"

Түрүүнээс хойш л бүсгүйг жигшин зэвүүцэж буйгаа хүчтэй илэрхийлсэн залуугийн уур уцаар энэ удаа туйлдаа хүрсэнд тэр хундагтай дарсаа цалгитал нь ширээн дээр хүчтэй тавин хашхирав.

Синди огтхон ч айж эмээсэн шинжгүй богино даашинзаа улам дээш болгон өрөөнөөс нь гарахаар үүд зүглэх Юнгигийн өмнө зогслоо. Өөрөөс нь үл ялигхан өндөр офицерын нүд рүү эгц ширтэх гал савссан харц түүний таньдаг эрх танхи Синди мөн гэж үү гэх хормын бодол тархинд нь зурвас хийхтэй зэрэгцэн бүсгүй нарийн хуруунуудаа хөдөлгөн түүний хацар, мөрийг илж таалан жуумалзана.

GRINCHWhere stories live. Discover now