Everyone deserves what they should deserve,
They say it's such a terrific and harsh life,
But they are just trying to escape from the karma,
Generally what they've done!🔥✨🔥
Cindy's POV
Хэдий Хусогийг аль хэдийн шантарч, өөрийн амиа аврахын тулд зугтсан гэж бодож, бодолдоо тун итгэлтэй явсан ч харин ч эсрэгээрээ түүнийг бослого гаргах гэж байсныг мэдсэнгүй. Муу ч сайн ч өмнө нь тэр л залуутай хэдэн жил амьдарчихсан тулдаа аливааг авах гэж нэг л улайрах юм бол эцэс төгсгөлгүй тэмцдэг гэдгийг нь би ойлгодог болохоор л Тэхёнд санаа зовж эхлэлээ.
"Та нар Хусогийн төлөвлөгөөг мэдэх үү?" гэсэнд Намжүн толгойгоо сэгсрэн мөрөө хавчих бол Юнги хоолойгоо засан,
"Намайг нуугдахаас өмнөхөн бид энэ тухай ярилцаж байсан. Тэр зүгээр ч нэг Тэхёныг буулгаж аваад, улс орныг буцаагаад амар тайван болгох гээгүй. Түүний гол зорилго нь л Тэхёныг алах"
Алах гэх үгийг сонссон даруйд л хамаг бие дагжин чичирч айдас гээч нь ундраад эхлэх шиг л санагдлаа. Хамт байж чадахгүй ч нэгэн тэнгэр доор амьд мэнд байвал сэтгэл тайвшруулж, амар амгаланг авчрахаар байсан юм. Хэдий асуудал маргаан гарч бид хоёр тийш боллоо ч, өнгөрсөн дөх хайр, зүрхэн дэх дурсамж тийм ч амархан мартагддаггүй тул одоо ч биеийн минь нөгөө тал дүрэлзсэн гал дунд шатаж буй мэтээр л төсөөлөгдөж, Ким Тэхёныг өвдөж эсвэл үхнэ гэхээс л зүрх зогсох шиг санагдана.
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.