Чи хэн юм бэ?
Чи хаанаас ирсэн юм?
Чи юуны тулд намайг зорьсон юм?
Чи яагаад бодолд минь гацчихсан юм?✨🎄✨
*Flashback/ 3 жилийн өмнө*
Тосгоны төв шуудангийн газар Зул сарын захиа, бэлэг илгээмжид дарагдсан тул Синди бүсгүйн төрсөн ах тун завгүй ажиллана. Өргөн мөртэй нуруулаг залуу хүмүүсийн бэлгүүдийн хаягийг шалган, нэг бүрчлэн бүх оршин суугчдынх нь нэртэй шууданд дамжуулах бол түүний дүү номоо уншин зуухны өмнө тун тухтай сууж байв.
"Синди хонгор минь ахдаа наад бэлгээ аваад өгчхөж болох уу?" гэхэд нь залуу бүсгүй толгой дохин ногоон ууттайг нь аван шатан дээр зогсох Согжинд дамжуулав.
Ах нь тэрхүү бэлгийг Хатагтай.Ина гэх цонхонд үлдээхэд нь Синди тоос шороондоо дарагдаж, аалзны тор харагдах Ноён.Гринч гэх хов хоосон шууданг олж харлаа. Бусдынх нь бүгд дүүрэн бэлэгтэй ч, ганцхан түүнийх л хавь ойрын жилдээ онгойгоогүй бололтой.
"Ах аа, Гринч гэдэг чинь....."
Тэр сандран бууж ирснээ хөмсгөө зангидан, "Чшшш, түүний тухай хамаагүй ярьж болдоггүй гэдгийг мартаа юу. Араатан шүү дээ. Агуйгаасаа гараад ирэх л юм бол бид бүгдийг хороох аймшигт мангас."
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.