2.1

746 128 10
                                    

Two people, two hearts but love is a singular noun?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Two people, two hearts but love is a singular noun?

Two people, two hearts but love is a singular noun?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



✨🔥✨

Cindy's POV

Хүвилле тосгоны хуучин захирагч байсан Ким Намжүны харшид амьдарч буй би толины өмнө гоёмсог даашинзаа өмсөн, чамин тансаг үнэт эдлэлээ зүүн өөрийгөө гунигтай харцаар ширтэж байв.

"Хайрт минь чи хамгийн үзэсгэлэнтэй нь"

Орон дээр хэвтэх Тэхёны тусгал архан талд минь харагдах ба тэр хурдхан дээш босон намайг бүсэлхийгээр тэврэн инээмсэглэв.

"Тэхён аа, хоёулаа эндээс явчхаж болохгүй гэж үү? Энэ чинь Намжүны гэр байсан шүү дээ." хэмээн намайг байдгаараа хөмсгөө атиралдуулан учирлахад тэр тоосон шинжгүй өөрсдийнхөө тусгалыг ширтсээр л.

"Шинэ барилга баригдаж дуустал бидэнд эндээс өөр байх газар олдохгүй ээ, Синди. Тэгээд ч манай залуус тэр Намжүныг цааш нь харуул---"

"Юу гэнэ ээ?"

Багийн найзын минь гэр орныг эзлээд зогсолгүй бүр хороох гэж буйг нь хайртай хүнийхээ амнаас сонсоно гэдэг тийм ч амар байдаггүйг анх удаагаа л ухааран дуу алдахад тэр залхсан байртай гараа салган надаас холдоод зогсчхов.

"Намжүн чамд ямар гэм хийгээ вэ? Тэр яасан болоод үхэх ялд унаж байгаа юм? Чи ер нь...."

GRINCHWhere stories live. Discover now