Бидний замд тулгарах саад бэрхшээл бүрийг даван туулж
Гай бартаа болгоныг үл тоон,
Зөвхөн хоёр биедээ итгэж, нэгнээ хайрлахад,
Өнөө зовлон зүтгүүр хэнийх нь талд үлдэхийг харцгаая.✨🎄✨
Grinch's POV
Ганцаархнаа галын дөлийн өмнө Жонгүг, Жимин хоёрын надад тавьсан саналыг нэлээн удаан бодон суулаа. Багаасаа л эцэг эхээ анчдын гарт алдаж өнчин өрөөсөн өссөн бид энэ дэлхий дээр үлдсэн цөөн хэдэн Гринчийн удмынханы нэг. Хаана гэдэг нь ялгаагүй цөм адил амьдралаар амьдарч, бузрын хүмүүсийн хов живний бай болчихсон яваа. Өөрсдөд нь ганц ч хор хүргээгүй бидний гэр бүлийг ашиг хонжоо олох гэж хороочхоод хариу тэмцэх үед мангасаар нь дуудан хорионд оруулдаг жинхэнэ араатангууд нь тэд өөрсдөө. Гэвч хангалттай гэж бодохгүй байна уу? Чиний амьдралыг сүйрүүлсэн хүмүүсийг жил бүр хамтдаа аз жаргалтайгаар Зул сарын баяраа тэмдэглэх зуур бид ганц ганц агуйдаа тэдний дор орж амьдарна гэдэг. Хэтэрхий шударга бус.
Хэрвээ би ах дүүстэйгээ нэгдэхийг зөвшөөрчихвөл, тэд өвөөгийн судрын номыг ашиглаж шидийн чадварыг минь улам сайжруулахаас гарцаагүй.
Харин би үнэхээр л хүмүүсийг хороож, өшөөгөө авахад бэлэн гэж үү?
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.