"Even the most wonderful part of love falls apart"
🔥✨🔥
Тэхёны хатуу хамгаалалттай шорон газар доорх түнэлд байрлах ба эндэхийн цэргүүд, энгийн ардуудын барьж урласан тус хорих газарт бүхий л эсэргүүнүүд үхлээ хүлээн өдөр хоногийг тоолно.
"Шөнийн мэнд, Жон ахмад аа"
Төмөр хаалгатай олон өрөөнүүдийн дунд зогсох ганц харуул биеэ чангалан амрыг нь эрсэнд Жонгүг толгой дохин, "Өнөөдөр хэдэн хүн харуулд гарч байна?"
"Надтай нийлээд таван хүн"
"Би Согжинтой уулзаж байцаалт авах ёстой тул түүнийг харж байя. Бусдадаа хэлээд түрхэн зуур амралтаа авч бай"
Залуухан цэрэг ч баярласандаа, "Ойлголоо, эрхэм ээ" гэж хурдхан хэлчхээд цаад талын жигүүр лүү гүйхэд нь Жонгүг түүнтэй зөрөн түлхүүрээрээ Согжины хоригдож буй өрөөг онгойлгон орлоо.
"За, оройн мэнд!"
"Чи энд яах гэж ирсэн юм!??"
"Чамд туслах гэж"
Жонгүгийн хэлснийг сонсоод гайхшран сандарсан Согжин өөрийг нь хороохоор ирснийг мэдэж байсан тул амаа даран чичгэнэж эхлэлээ. Жонгүгийн удаан бөгөөд хүйт даам хөдөлгөөнүүд нь үнэхээр л айдас хүйдэст автуулж дөнгөхөөр аж.
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.