2.3

725 106 6
                                    

GOD IS A WOMAN

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

GOD IS A WOMAN

GOD IS A WOMAN

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


✨🔥✨

Хотын захад байх буйдхан байшинд Хусог ганцаархнаа захиа бичин сууна. Түлээ модгүй болж, өдрийн хоолоо хүртэл арай хийн залгуулах хөөрхий залуугийн хувьд Тэхёнд хамаг цэргүүдээ алдаж, өөрөө юу ч үгүй хоосроод бараг сар гаран болж ээ. Хамгийн сүүлд Синдитэй уулзахдаа түүний хэлсэн үгс дахин,дахин чихэнд нь сонсогдож, хайртай эмэгтэй нь өөр эрийн төлөө хэн гэдгээсээ ч татгалзахад бэлэн байгааг мэдэх хар дарсан зүүд шиг амьдралыг нь улам л өрөвдөлтэй болгож байв.

"Үүний тулд би болон манай багийнхан Тэхёны эсрэг бослого гаргахаар төлөвлөж байна. Эрхэм генерал таныг тэр дор нь хариу илгээнэ гэж найдъя"

Зузаан хөнжлөөрөө өөрийгөө хучин чичгэнэх эр өгүүлбэрээ ийн бичиж дуусгачхаад онгорхой цоорхой модон байшингийнх нь завсраар үзэгдэх нарны гэрлийг ширтэн нүдээ анихад Синдигийнх нь үзэсгэлэнт төрх харагдах шиг болов. Яг л тэдний хуучны сайхан өдрүүд шиг зөвхөн биенээ хайрлаж, хамтдаа хос шувууд шиг л хөөрөн дэгдэн гүйж байсан сан. Алтан шаргал тариан талбайд хөөцөлдөн тоглож, ирээдүйн сайн сайхнаа төсөөлөн ярьдаг байсан ч өнөөдөр Синди нь тэр бүх мөрөөдлөө тэс өөр хүнтэй инээмсэглэн ярьж байгаа даа? Тэр намайг бүр мөсөн мартсан даа гэх хөөрхийлөлтэй бодлууд орж ирсээр Хусог өөрийн эрхгүй л бор дарс ихээр зооглон байсан бүхнээ алдсан хорслоо барьж ядан гашуудна.

GRINCHWhere stories live. Discover now