3.0. ENDING

1.2K 151 28
                                    

Аниргүйд автсан тайван ордны шөнө гэнэт л чимээ шуугианд дарагдаж, үүдний хаалгаас эхлээд гадаах хашлагууд тачигнан дуугарна. Бүдүүн хоолойт эрчүүдийн ууртайгаар орилох ер бусын чимээ, төмөр зэвсэг, сэлэм, мартуур харшилдан тэдний тэмцлийг улам л сүр хүчтэй болгоно.

"Одоо яавал дээр вэ, Жимин?"

Тэхён өрөөнийхөө хаалгыг түгжин, тагтныхаа хаалгийг хаасан ч хөшигнийхөө завсраар галт бамбар асаан өөрийг нь харааж зүхэх эгэл жирийн ардын бослогыг ширтэн зогсоно.

"Бид тэднийг эвээр тараах гэж оролдох болно. Тэгээд бүтэхгүй бол түрэмгийллийг дэмжиж, цэргүүдээ хүмүүсийн эсрэг зогсооно. Чамайг яаж ч чадахгүй ээ. Наашаа ирэх замыг бүгдийг нь давхар хамгаалалтад гаргасан" гэхэд нь Тэхён багахан тайтгарсан ч зүрх нь түргэн, түргэн цохилсоор байлаа. Хэдхээн сарын өмнөх Тэхён байсан сан бол иймэрхүү зүйлсийг хүндээр тусгаж авалгүй зоригтойгоор хүчлэн дарах ч, Синдиг явснаас хойш өөрт байсан бүхий л хүч тэнхээгээ алдсан мэт санагдах болсон түүний хувьд энэ бослого харин ч дааж давшгүй хүнд даваа болж ээ.

Хаалга гурвантаа хурдан, хурдан тогших чимээ гарахад Тэхён цочсондоо дуу алдсан ч Жонгүгийг орж ирэхийг хараад зүрхээ даран гүнзгий амьсгаагаа гаргалаа. Жонгүг аль хэдийн цэргийн дүрэмт хувцас болон тулааны зориулалттай хамгаалалтаа өмссөн байх агаад гартаа Тэхёныхыг ч гэсэн барьсан байв.

"Бид бэлэн байх ёстой, Тэхён. Тэд дэндүү олуулаа байна. Бүх юмыг эртнээс зохион байгуулсан нь элт тул занганд орохоосоо өмнө........."

"Тийм ээ, өмсье" гэчхээд залуу эр Жонгүгийн гарт байсан хуяг дуулгыг дээгүүрээ давхарлан өмсөх ба зүрхний цохилт нь улам л хурдсаж буйг мэдрэхдээ хамаг бие нь салгалж байгааг ч анзаарч байв.

"Ким Тэхён яг одоо гарч ирээд биднээс уучлалт гуй!!! Ах дүүсийг минь хядаж, боолчилж, гэмгүй ардыг зовоож, хүчээр удирдлаган доороо байлгаж буй чинь буруу!!!!!"

Тэдний орилох дуу гэнэт л намжихад хамгийн урд зогсох дундаж насны бадируун эр гартаа барьсан нум сумаа өргөсөөр ийн хашхирахад бусад нь ч, "Тийм ээ, гараад ир!! Хүртэх ёстойгоо хүртэх чинь энэ!!! Бид чамайг дахин тэсэхгүй" гэх мэт эсэргүүцлүүд ар ардаасаа сонсогдоно.

Жимин уур амьсгал бишдэж буйг ухааран дээш босоод хөшигний завсраар хартал хүмүүс хүч хэрэглэн ордны харуулуудыг хороон дотогш нэвтэрч буй нь үзэгдэв гэнэ. Тэднийг ийм хүчирхэг байна ч гэж төсөөлөөгүй боловч нүдээрээ харчихсан тул дорхноо л сандран Жонгүг рүү харлаа.

GRINCHWhere stories live. Discover now