8

1K 168 8
                                    

Гадарладаг байсан ч, бодол доторх эргэлзээ худал хуурмаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гадарладаг байсан ч, бодол доторх эргэлзээ худал хуурмаг.
Мэдэж байсан ч, зүрхэндээ зөвшөөрөхийг хүсээгүй итгэл бодит үнэн.

Мэдэж байсан ч, зүрхэндээ зөвшөөрөхийг хүсээгүй итгэл бодит үнэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🎄✨

Синди өөрийнх нь татагдан, сонирхсон Гринчийг олон хүний аминд хүрсэн жинхэнэ араатан байсныг ухаарахдаа цочирдон түүнээс холдсон ч, цаг хугацаа өнгөрөх тусам өнгөрснийг мартахыг хичээж байлаа. Хэдий Гринч хүмүүсийг, гайхамшигт Зул сарын баярыг үзэн яддаг ид шидтэй мангас ч гэлээ өөрт нь тэс ондоо ханддагийг дан ганц бүсгүйн оюун ухаан бус сэтгэл зүрх нь мэдэж байв.

"Хайрт минь, надад чамд өгөх бэлэг байна. Нүдээ аниарай"

Хусог цагаан сорочкон цамц өмсөж, их л бэлдсэн бололтой нүүр дүүрэн инээмсэглэсээр том цонхоороо тэртээх уулыг ширтэх сүйт бүсгүйнхээ өмнө ирлээ. Синди ч гайхшран цэх суугаад түүний хэлснээр хийвэл Хусогийн дулаан гартай хамт метал хүйтэн зүүлт хүзүүнд нь мэдрэгдсэнд баярлан нүдээ нээв. Залуу ч шуудхан зүүлтийг нь зүүж өгчхөөд түүний булбарай гараас хөтлөн үүдний толины өмнө авчирлаа.

Гүн ногоон өнгийн алмазан шигтгээтэй сүрлэг хүзүүний зүүлт. Дэндүү гэмээр тансаг мөнгөн оруулга, чамин хийцтэй үнэт эдлэл Синдигийн нарийн цагаан хүзүүн дээр үзэсгэлэнтэй харагдана. Бүсгүй алгуурхнаар тэрхүү тансаг эдийг тэмтрэн мишээхэд Хусог ард нь зогсон:

GRINCHWhere stories live. Discover now