Амлалт гэнэ ээ?
Амлалтыг чинь үхэн үхтлээ хадгалж, үнэнч байх гэж л гаргадаг биш гэж үү?
Хэрвээ амлалтандаа хүрч чадахгүй бол яах вэ?
Тийм бол анхнаасаа л амлалт өгөөд хэрэггүй.✨🎄✨
Синдиг алгуурхан нүдээ нээхэд сандлын ард уясан гар, хөл нь чилж багахан хөдөлгөх төдийд л аймшигтайгаар өвдөж байлаа. Түүний өөдөөс нар хурцаар гэрэлтсэн ч Хусогийн урдаас нь харан зогсох дүр зураг үзэгдэв.
"Өглөөний мэнд, хайрт минь. Урт шөнө байлаа шүү"
"Хараал чамайг идээсэй, Жон Хусог. Намайг хурдан сулла" гэсээр тийчгэнэн хөдлөхөд залуу инээд алдан, "Дахиад зугтчихвал яах болж байна? Хамаг байдаг хайраа өгч, энхрийлж байхад өөр эр лүү, явж явж адгийн муу мангас руу явж байгаа чамайг би өөрөөр яаж хамгаалах юм?"
"Харгислалаа чи хайр гэж нэрлэдэг. Хардалтаа чи халамж гэж тайлбарладаг. Харин миний хувьд чиний энэ төсөөлөл хар дарсан зүүд. Ийм байхад бид цаашдаа хамт байж чадна гэж үү?"
Хусог хариу хэлсэнгүй гунигтайхан санаа алдаад өвдөглөн сууж Синдигийн гар, хөлийг боосон оосроо тайлан нүд рүү нь ширтлээ. Сая л хөдлөх тэнхэлтэй болсон бүсгүй гараа үрэн улайчихсан ормоо харахад нь Хусог хоолойгоо засан:
"Яагаад надаас зугтсаныг чинь, яагаад намайг үзэн ядаж байгааг чинь мэдэх болохоор би асуухгүй ээ, Синди. Миний л буруу, миний л алдаа. Хоёулаа хэн хэнээ уучлаад дахиад эхэлье. Тэх үү?"
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.