Юм бүхэнд учир шалтгаан байдаг.
Амьтанд ч бай, араатанд ч бай,
Бурууг шийдэж, зөвийг түлхэх,
Зөвийг сонгож, бурууг мартах шалтгаан бий.✨🎄✨
Grinch's POV
Түүнийг над дээр буцаад ирнэ гэж итгэл төгс оччихоод ганцаараа уйлаад ирсэн өдрөөс хэд хоногийн дараа би жинхэнэ утгаараа хаягдчихсан.
Магадгүй намайг дахиж ирээд өөрсдөд нь гай болно гэж санасан байх л даа. Гэхдээ л би итгэхийг үнэхээр хүсээгүй юм шүү. Түүний хайранд болоод худлаа амлалтад бат итгэчихсэн байсан юм шүү. Хүн бүрийг л худал хуурмагаар дүүрэн, адгийн амьтад болохыг мэддэг хэрнээ л зөвхөн Синдиг өөр юм байна гэж найдсан юм шүү.
Харамсалтай нь, тэр бүсгүй яг л бусад шиг ээ хэтэрхий ХАРГИС нэгэн байж.
Хөөрхий ганцаардсан мангас өөрийг нь харуулдаж, хэнд ч өгч үзээгүй ариун нандин зүрхээ өгч байхад,
Дахиж хэзээ ч орхихгүй үүрд хамт гэж инээмсэглэн амлачхаад,
Дахиад гэж байхгүй мэтээр л хүйтэн үгс сэтгэл рүү минь чулуудаж,
Өөрийг нь тамласан жинхэнэ араатантай нийлж,
Өнгөрсөн дурсамж болгоноо арчиж хаяад надаас зугтчихсан.Надад л үлдэх ёстой амлалт,
Надад л дурсагдах ёстой дурсамж,
Надад л хадгалагдах ёстой хайр,
Намайг л өвтгөх ёстой шаналал байж.Тийм ээ, эхний хэдэн өдөр түүнд дурласан өөрийгөө зүхэж Синдиг бодохгүйг, өнгөрсөн баларсныг ч бодолгүйгээр нэгэнт өөрийн замыг сонгосон тэр л адгийн бүсгүйг байгаагүй мэтээр амьдрахыг хичээсэн.
Харин дараагийн хэд хоног ямар ч өвдөлт, ямар ч гай зовлонг даваад гардаг хэрнээ чигчийхэн чинээ тэр л эмэгтэйг сэтгэл гээч байдаг үгүй нь мэдэгдэхгүй хийсвэр эрхтнээсээ гаргахад хүч минь мөхөстөхийг ухаарсан.
Одоо бол үзэн ядалт мэдрэгддэг.
Хэр их хайртай тэр шиг ээ үзэн яддаг.
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.