"We are being together but looking to the different directions.
We are living together but living at the different moments.
We are existing together but flying in the different skies"✨🔥✨
Хусог тосгоны захад байрлах цэргийн нууц баазад нэгэн зэрэг алхах цэргүүдээ цонхны цаанаас ширтэн чухал зүйл бодож буй бололтой чимээгүйхэн сууна. Өдрөөр бус минут, секундээр багасах мэт хурдан өнгөрөх цаг хугацаа түүнийг тавгүйтүүлж аль болох хурдхан л төлөвлөгөөгөө биелүүлэн бүхнээс холдохыг хүсэж байлаа.
"Генерал аа, таньтай уулзахаар Ким Согжин ирлээ" гэх туслахынх нь дуу гарч хаалга онгойход залуу яг л хүргэн ах нь ирэх үед босоод мэндэлдэг байсан зуршлаа дагасан ч эцэст нь харамсах шиг болон харц буруулав.
"Юнгигийн тухай мэдээг сая л сонслоо"
Согжин тухтайхан Хусогийн бор ширээний дэргэдэх буйдан дээр суун ийн хэлэхэд Хусог вискинээсээ хундаглан түүнд атгуулна.
"Ким Тэхён л түүнийг ир гэж дуудсан юм. Асуудлаа шийдэж, өөрөөс нь айхгүй гэдгээ хэлчхээд ирье ээ гээд гарсан атал......хутгалж хороосон гэнэ лээ"
"Цогцос нь ирсэн үү??"
"Үгүй ээ. Шатаачихсан булш нь л ирсэн" гэсээр хоолойгоо чичгэнүүлэн гараа чанга атгах нь тэр.
"Тэхён хэрээс хэтэрч байгааг бид бүгд л мэднэ. Дүү маань намайг хамгаалахын тулд байшин хүртэл гаргаж өгөөд тэндээ нуугд гэж шаардсан"
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.